Оршин суугчдыг гурав хоногийн хугацаатай нүүлгэн шилжүүлжээ
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-р байрны хажууд “Би Жи Би Жи” гэх компани барилга барихаар нүх ухахдаа  үерийн даланг сэтэлжээ. Улмаар хөрсний нуралт үүсэж  хажуугийн байр нурах аюулд хүрээд байгаа талаар бид мэдээлсэн. Анх асуудал үүсэж эхлэхэд иргэд, оршин суугчид болоод дүүргийн мэргэжлийн хяналтынхан  холбогдох газруудад нь шаардлага хүргүүлж анхааралдаа авахыг хүссэн ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байна. Уг “Би Жи Би” гэх компанид Нийслэлээс  барилга барих зөвшөөрөл өгчээ. Бид БГД-ийн Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Ч.Түмэнхүүгээс  зарим зүйлийг тодрууллаа.

-Одоогийн байдлаар нөхцөл байдал ямархуу байна вэ?
-Өчигдөр онцгой комиссийн шийдвэрээр 20:00 цагаас эхлэн нүүлгэн шилжүүлэлтийн ажил эхэлсэн. Нүүлгэн шилжүүлэх ажилд   Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн дүүргийн онцгой байдал, цагдаагийн хэлтэстэй хамтран ажилласан. Одоогоор 16 дугаар байранд нарийвчилсан дүгнэлт хийх шинжээчдийг томилоод байгаа.  Мөн уг барилгын суурийг бэхжүүлэх ажлыг хийнэ.

-Нийтдээ хичнээн иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бэ?
-Нийтдээ 213 иргэн бүртгэгдсэн эдгээрээс 178 иргэнийг дүүргийн 12, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах долоон зочид буудалд хуваан байрлуулсан байгаа. Харин 37 иргэн ах дүү, хамаатан садныдаа байрлахаар болсон.

-Иргэдийг хэд хоногийн хугацаатай гадуур байрлуулах вэ?
-Урьдчилсан байдлаар гурав хоногийн хоол хүнс, хувцастайгаа ир гэсэн зөвлөмж ирсэн. Үүний дагуу бид иргэдэд зөвлөмж өгч байрлуулаад байгаа.

-Зочид буудалд байрлах зардлыг хаанаас гаргах вэ?
-Яг хаанаас гаргах талаар одоохондоо шийдвэр гараагүй байна. Одоогоор онцгой комисс хуралдаж байна. Үүний дараа тодорхой болно.

-Хөрсний нуралт үүсэх нөхцөл байдлыг бүрдүүлж, иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан “Би Жи Би Жи” компанийн удирдлагуудтай уулзсан уу?
-Онцгой комиссын хурал дээр дуудаж оролцуулж байгаа.

-Өмнө нь энэ компанид нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлага хүргүүлж байсан уу?
- Мэдээж шаардлага хүргүүлж байсан.Баянгол дүүргээс энэ газарт барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгож өгөх хүсэлтийг холбогдох байгууллагууд руу удаа дараа явуулж байсан ч өнөөг хүртэл хариу ирээгүй.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ulaan luivarchin 2015-04-24 00:33:44
    gazar olgoson hugatsaagaar ni hooj bodvol MAN ulaan luivarchin sandui gej nohriin hutgasan bantan yum bish uu
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах
  • ө 2015-04-23 11:20:44
    монголд ажил яаж явагддагийн нэг л жишээ. удаа дараа бичиг явуулаад байхад нь хайхарсан бол ийм юм болохгүй л байлаа, үүний цаана найдвартай авлига найдвартай
    182.160.37.248
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-23 08:48:32
    ee ene mongold hul tolgoi huuli juram gej bna uu yanaa
    49.0.161.231
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-23 08:04:22
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.223
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-04-23 07:32:30
    МАНАЙ БАЙРНЫ УРД БАС НЭГ АЦ НЬ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАРИЛГА БАРИНА ГЭЭД ӨНГӨРСӨН ЗУН БУУ ШИЙДЭМ ДЭЭР ТУЛААД. АШГҮЙ ХАРИН БАТ-ҮҮЛ ДАРГА ЖУРАМ ГАРГАЖ БОЛИУЛСАН ШҮҮ
    202.131.236.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-04-23 07:30:37
    хариуцлага хүлээлгэнэ гэдэг нь яг юу гэж ойлгох вэ 100 мянгаар торгох юм уу эсвэл бүх гарсан хохиролыг төлүүлэх юм уу. Тодорхой баймаар байнаа
    42.99.164.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Чинбат 2015-04-23 06:35:20
    Мэргэжлийн Хяналтын газарт хариуцлага тооцох хэрэгтэй. Хүнд суртал нь хэтэрсэн газар. Хэрэв тэд ажлаа цаг тухайд нь хийсэн бол энэ олон хүмүүс хохирохгүй байсан...
    202.179.20.77
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-23 06:24:06
    Gazar uhsan kampand hariutslag huleelgeh heregtei zuw zugeer bsan olon ger bul hohirch uldehgeed bnu da
    103.9.91.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямаа 2015-04-23 06:00:57
    зун болохоор үер болдог газар шүүдээ мартсан юм байхдаа далан нурвал тэр 3 н байр 3уулаа нурах магадлалтай далан дээр баригдсан 12 давхар шүү !!!!!!!!!!!!!!!!!!...
    202.21.106.104
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-04-23 05:47:39
    barichihsan barilgiig nuraatal ni gazriin olgoltiig hiij bna da batuul. ovoo mungu olj bgada
    202.180.218.8
    Мэдэгдсэн Хариулах
  • bb 2015-04-23 05:07:40
    bugd hamuud
    103.229.121.254
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-04-23 04:57:11
    Uulen ustee ogtsroocheee
    119.40.102.32
    Мэдэгдсэн Хариулах
  • erka 2015-04-23 04:57:02
    Улаанбаатар хотын ерөнхий архитектор гэж нэг гар байна шүү дээ өөрийнхөө хүүсэн газраа барилгын зөвшөөрөл өгнө Бат-Үүлийг хүртэл амын хамхичихсан. Ийм байж боло...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • BatYul tanaa: 2015-04-23 04:37:26
    Zavharsan yum, ter hotiin darga iim yumiig sonsoogui medeegui suuj baidag hereg uuuuu? Uneheer " GAIHAMSHIGTAI ". Heleh ch ug alga daa.
    68.13.123.144
    Мэдэгдсэн Хариулах