Төрийн албан хаагчид ажилдаа дуртай хувцасаа өмсөж болно
5 сараас хойш Япон улсад агаарын температур 30 градус хүрэх нь хэвийн үзэгдэл бөгөөд одоогийн байдлаар хэт халуунаас болж нас барсан 2, эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 250 гараад байна. Зуны улиралд Япон улсад эрчим хүчний хэрэглээ эрс өсдөг нь бараг бүх байгууллага өрх гэрүүд эйр кондишн хэрэглэдэгтэй холбоотой.

Японы улсын төрийн байгууллагуудад ажлын үеэр өмсөх хувцасыг нарийн зааж өгсөн байдаг бөгөөд гадаа хэт халуун байгаа үед ихэвчлэн хар өнгийн хослол өмсөж зангиа  зүүсэн ажилчид агаар сэрүүцүүлэх төхөөрөмжийг асаах зайлшгүй шаардлагатай болдог ажээ. Урьд нь төрийн байгууллагын ажилчдыг агаар температур 28 градусаас хэтрээгүй үед кондишн асаахыг хориглодог байсан бол өнөөдрөөс буюу 6 сарын 2-ноос эхлэн хувцасны хоригийг цуцлан өөрт тохиромжтой хөнгөн сэрүүн хувцас өмсөхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна. Ингэснээр агаар сэрүүцүүлэх төхөөрөмжийн хэрэглээг бууруулж эрчим хүчийг хэмнэнэ гэж эрх баригчид үзжээ.       
 
Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Залруулга 2014-06-02 05:10:03
    Дуртай хувцсаа өмсөнө гэвэл ташаа ойлголт болно. Халууны улиралд Coolbiz нэртэй хөнгөн хувцаснууд өмч эрчим хүчийг хэмнэх арга юмаа. Тэрнээс биш жинс юмуу биеийн тамирын хувцас өмсөөд ажилдаа ир гэсэн үг биш л дээ