Ичих булчирхайгүй эх орончдоор яадаг юм
“Эх орончид оо та нар хаана байнаа” гэж монголын ард түмэн асууж байна. Ингэж асуухын учир нь манай орны зүүн зүгийн нутгийн газар тариалангийн гол бүсүүд бараг бүхэлдээ түймэрт автаж уг түймрийг унтраахад хүн хүчний нөөц, техникийн хүчин чадал дутагдаж Монгол Улсын өнцөг булан бүрээс өнөөг хүртэл түймэрт автаад байгаа хөдөө орон нутаг руу тусламжийн цуваа хөвөрсөөр байгаа.
 
Гэтэл өөрсдийгөө эх орончид хэмээн цоллодог нөхдүүд энэ хүнд цаг үед ичээндээ бүгж сүржин мэдээллүүдээ хийхгүй байгаад хамаг учир оршиж буй юм. Уг нь тэдний ганц хийх ёстой зүйл нь улс орон нь хүнд нөхцөлд орж олон мянган айл өрх галд автаж орох орон оочих аягагүй болсон энэ цагт л тэд эх оронч гэдгээ жинхэнэ утгаар нь харуулах ёстой байсан. Яг үнэндээ эх орончидын ганц
хийдэг ажил нь гэвэл уул уурхай эрхлэдэг компаниудыг дарамталж мөнгө салгахдаа л өөрсдийгөө эх орончид хэмээн цээжээ дэлддэг нь яахын аргагүй үнэн үг. Уг нь хотооор дүүрэн эх орончид гэх хөдөлгөөний нөхдүүд болон төрийн бус байгууллагынхан шамбааралдаж хаана мөнгө олчих газар байна хэмээн нүдээ бүлтийлгэн тэнүүчилж яваа. Тодруулбал, Зүүн аймгууд болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн газар нутгаар гал түймэр хүчтэй дэгдэж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрвөн мянган га газар түймэрт шатсан ноцтой хохирол учирчихаад байна эх орончид оо.
 
 Одоогийн байдлаар  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 90 гаруй хувь нь шатаж, олон айл орох оронгүй, мал сүрэггүй болоод байгаа билээ. Харин Улсын онцгой байдлын комиссоос шуурхай арга хэмжээ авч, Жанжин штабаас цэргүүдийг дайчилж, галыг бүрэн унтраан цурманд оруулаад байгаа юм. Түүнчлэн салбар хариуцсан яам болон иргэд хандив, тусламжийн гараа сунгаж, тусламж илгээгээд байгаа. Мөн ОХУ-аас хил давж орж ирсэн түймрийн тухайд хоёр тал хамтран ажиллахаар болсон. Одоогийн байдлаар Дорнодын Баян-Уул, Дашбалбар сумд түймэртэй байгаа бөгөөд цурманд оруулахаар онцгойнхон болон хил хамгаалахынхан, нутгийн иргэд зэрэг 300 гаруй иргэд, алба хаагчид шургуу, зав чөлөөгүй ажиллаж байгаа. Болж буй явдлаас харахад түймэртэй байгаа орон нутагуудад үнэхээр хүний хүч
мехөстөж байгаа нь харагдаж байна. Яг үнэндээ түймэрт өртсөн нутгийн иргэд их хэмжээний хохирол амсаад байгаа бөгөөд олон айл шатаж, хэдэн мянган мал галд өртөж шатаж үгүй болсон. Хаврын хаварт эх оронд минь нүүрлэдэг гамшиг бол яахын аргагүй түймэр. Тэгвэл энэхүү гамшиг яг одоо эх оронд минь нүүрлээд, энд тэндгүй шатаж байна.
 
Тэр дундаа Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарсан түймэр гамшгийн хэмжээнд хүрч, их хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Ийнхүү зүүн гурван аймгийнхныг талын түймэртэй тэмцэлдэж байх хойгуур цахим ертөнцийнхөн “Эх орончдоо” хайж, элдэв үгийг тэдэнд хаяглаж байна.
 
Тиймээс хаа сайгүй газар шороо минь гэж бархирч, хайртай монголынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй хэмээдэг эрхэм эх орончдод зориулж “Үндсэрхэг гэлүү нөгөө босоо, хэвтээ, хөх, улаан нацист хувцастай залуусаа явж хээрийн түймэр унтрааж эх орондоо тусла” хэмээн уриалж байна.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-04-23 15:08:20
    altni shine ord ilersen gevel jash iaiartash ochih boloo muusain hedelgeenyyd!!!!!
    150.129.141.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-23 12:55:38
    Энэ түймэр чинь яг бодитой юм бна шүү дээ? Иймээс тэд эх орончид хашгирч болохгүй! Хоолой нь утаанд гарахгүй-Бичдэг хашгирдаг л Га...УЯ.. Ё.Бат .....гм. ...
    202.21.106.136
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-23 08:16:09
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.223
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-23 08:12:42
    яг үнэн
    103.26.195.225
    Мэдэгдсэн Хариулах
  • hugo 2015-04-23 06:39:05
    ЯГ ҮНЭН!!!!!!!
    112.72.13.92
    Мэдэгдсэн Хариулах
  • ром 2015-04-23 04:41:03
    Патиариотизм гэдэг үгийг манайхан эх оронч хэмээн буруу орчуулдаг. Энэ үгний язгуур нь бурхан эцэг гэсэн үгнээс гаралтай аж. Бурхан эцгийг бүхнээс дээгүүрт тав...
    202.21.106.169
    Мэдэгдсэн Хариулах
  • ZUV 2015-04-23 04:38:47
    ЯГ ҮНЭН!!!!!!!
    112.72.13.92
    Мэдэгдсэн Хариулах
  • zohin 2015-04-23 04:00:18
    Ganbaatar gishuun haichivee.
    68.174.160.129
    Мэдэгдсэн Хариулах
  • huga 2015-04-23 02:37:19
    irgen sda chi bitgii shaagaarai.
    49.0.154.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-04-23 02:16:40
    Босоо Хөх Монгол бүлгэмээс гал унтраахад оролцсон шүү. Р.Саруул аа, монгол хэлэнд "шамбааралдах" гэдэг үг байхгүй, "шавааралдах" гэдэг үг байдгийг ойлгож ав...
    112.72.11.117
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-23 02:06:03
    ulsyn ner barisan khewtee, bosoo patsaanuud chadakhguy l dee , khudlaa shaadag shantaajchid shuu dee
    103.229.123.137
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2015-04-23 01:55:37
    ЯГ ҮНЭН!!!!!!!
    203.141.137.171
    Мэдэгдсэн Хариулах
  • adasd 2015-04-23 01:52:47
    Hevtee ulaan natsistuudad zoriulii "Mai shu ta nar"
    202.80.5.68
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-04-23 01:05:57
    Эх оронч гэхээр л нохойд барьдаг мод уу, эргүү усан толгойтой Р.Саруул гэгч ээ, хятадуудын захиалгаар бичээд байгаам уу, мал чинь, чи өөрөө яваач түймэрт яг ади...
    122.201.31.212
    Мэдэгдсэн Хариулах