
Монголд 2006 оноос эхлэн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нэвтэрсэн. Энэ хугацаанд нэлээд олон хүнд уг хагалгааг хийж эрүүл энх амьдрах боломжийг Монгол эмч нар олгосон юм. Тэгвэл Өнөөдөр буюу 2015.04.22-ны өдөр МУ-ын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийнхны 100 дахь хагалгааг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр амжилттай хийжээ. Дашрамд дуулгахад донорын цусны бүлэг өөр, чихрийн шижин ба В,С вирустэй зэрэг суурь өвчтэй хүмүүс гадаадад их хэмжээний төлбөртэйгөөр бөөр шилжүүлэн суулгахаас өөр аргагүй байдаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэж эх орондоо уг хагалгааг бүрэн хийдэг болохыг иргэд хүсэж байна.
Б.Сансартуяа
olloo.mn