“ЖАЙКА”-гийн төслийг хэрэгжүүлнэ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзлаа. Монгол дахь ЖАЙКА-ийн суурин төлөөлөгчийн газар нь нийгмийн бүх салбарт хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээр шударга өрсөлдөөний орчныг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаад ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр Т.Аюурсайхан ШӨХТГ нь хэд хэдэн чухал хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлдэг агентлаг хэдий ч  орон нутагт салбаргүй 36 орон тоотойгоор ажилладаг. Иймд улс орон даяар шударга өрсөлдөөнийг бэхжүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх нь чухал юм. Энэ цаг үед ЖАЙКА-ийн төсөл хэрэгжихээр болсон нь тун чухал асуудал хэмээгээд төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр санал солилцсон юм. Мөн “Эдийн засгийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан нь Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болсныг онцлон тэмдэглээд, “Өрсөлдөөний бүлэг”-т тусгагдсан шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох, хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдааны урсгалыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллана гэдгээ илэрхийллээ.
 
Харин ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми ШӨХТГ-ын ач холбогдлыг онцгой үнэлж “Япон улсын бизнесийн байгууллагууд Монгол улсад хөрөнгө оруулах, хамтран ажиллахад шударгаар өрсөлдөх бизнесийн таатай нөхцөл байдал ямар байдаг тал дээр анхаарал хандуулдаг. Тиймээс ч уг төслийн хүрээнд өрсөлдөөний орчны нөхцөл байдлыг сайжруулах, төлөвшүүлэх, хэрэглэгчдэд хэрэглээний соёлыг ойлгуулахад анхаарч ажиллаж үр дүнд хүрнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.

Уг төслийн хүрээнд ирэх сарын 4-14-ны хооронд Япон улсаас төслийн үнэлгээний багийнхан ШӨХТГ дээр ирж ажиллах юм байна.   
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.