Хүн дайраад зугтаасан жолоочийг эрэн сурвалжилж байна
Энэ сарын 17-18 -нд шилжих шөнийн 00.00 цагийн үед ХУД-ийн нутаг Яармагийн замд иргэн “Г” зам тээврийн осолд орж нас барсан хэрэг гарчээ. Эл хэргийг Замын цагдаагийн газрын Зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа юм байна.

Гэрчүүдийн мэдүүлгээр осол хэрэгт холбогдолтой байж болох шар, шаргал өнгийн Верна аксентзагварын авто машин олдохгүй байгаа бөгөөд эрэн сурвалжиллах ажил үргэлжилж байгаа ажээ. 
Тус машн нь ардаа далбаатай, арын шилэн дэрээ цагаан будагаар зурсан зураг, бичигтэй, хуучин сити таксины өнгөтэй гэнэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine