Зун гэрээ нь дуусах тамирчдын бэлгэдлийн баг
Английн хөлбөмбөгийн дээд лигийн улирал өндөрлөх шатандаа орж, солилцоо наймааны асуудал анхаарлын төвд орох цаг ойртлоо. Энэ зун гэрээ нь дуусах лигийн тамирчдаар бэлгэдлийн баг бvрдvvлбэл ийм баг гарч байна. Эдгээр тоглогчдыг бvгдийг нь багтаа элсvvлж чадахгvй ч vнэгvй сайн тоглогч авах нь ямар ч клvбийн хувьд завшаан билээ.
 
ХААЛГАЧ – ГЕРХАРД ТРЭММЭЛ /СВОНСИ СИТИ/
 
36 настай хаалгачийн хувьд шинээр дэвшин гарч ирж байгаа багуудад том олз болно. Михел Ворм, Лукаш Фабиански нарын ард Свонси-д 4 жил байсан ч тэрээр туршлага, чадвар хангалттай гэдгээ цомын тэмцээнvvдэд харуулж чадсан юм
 
БАРУУН ХАМГААЛАГЧ – ГЛЭН ЖОНСОН /ЛИВЭРПVVЛ/
 
Английн шигшээ багийн баруун арын 1-р сонголт, Ливэрпvvл клvбийн баруун жигvvрийн хамгаалагч энэ зун гэрээ нь дуусч байгаа. Анфилд цэнгэлдэхэд 6 жил болсны эцэст гэрээгээ сунгахгvй нь тодорхой болсон. Дахин 1-2 жил сайн тоглох боломжтой.
 
ТӨВИЙН ХАМГААЛАГЧ – КОЛО ТУРЕ /ЛИВЭРПVVЛ/
 
Ливэрпvvлийг энэ зун орхих бас нэг хамгаалагч бол Коло Туре юм. Туршлага, ур чадвар тvvнд бий. Өнгөрсөн оны 11-р сард Криштиану Роналду-г Анфилдэд хэрхэн сайн хамгаалж байсныг санацгаая. Гэвч 34 настай зааны ясан эрэгийн хамгаалагч vе vе том алдаа гаргадаг болоод байгаа. Төвийн хамгаалагч – Рон Влаар /Астон Вилла/ Рон Влаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр маш сайн байсан хамгаалагчдын нэг. Гэвч Тиагу Силва зэрэг хамгаалагчдад дарагдсан гэхэд болно. Гэмтлээс болж энэ улиралд Астон Виллагийн бvрэлдэхvvнд ердөө 16 тоглолтонд оролцоод байгаа. Одоо 30 настай байгаа тvvнд дахин 2 жил өндөр зэрэглэлийн тоглолт vзvvлэх боломжтой.
 
ЗVVН ХАМГААЛАГЧ – ЛЮК ГАРБАТТ /ЭВЕРТОН/
 
Энэ залуу хамгаалагчийн гэрээг сунгахын тулд Эвертон боломжтой бvхнийг хийж байгаа ч тамирчин өөрөө гарын vсэг зурж өгөхгvй л байна. Энэ жил Эвертоны төлөө 9 тоглолт хийсэн 21 настай хамгаалагч Лейтон Бэйнсийн орыг асуудалгvй залгамжилна гэж vнэлэгдэж байгаа юм.
 
БАРУУН ЖИГVVР – ЖЭЙМС МИЛНЕР /МАНЧЭСТЭР СИТИ/
 
Магадгvй энэ зуны хамгийн vнэтэй чөлөөт агент нь Милнер байж магадгvй. Дээд лигт 15 жил тоглож, Английн шигшээд 53 тоглолт хийсэн туршлага тvvний vнийг нэмнэ. Дун шугамны аль ч байрлалд тоглох чадвартай, довтолгооны санаачилгатай тvvний төлөө багагvй тэмцэл өрнөх биз.
 
ТӨВИЙН ХАГАС – МИКЕЛ АРТЕТА /АРСЕНАЛ/
 
Өнгөрсөн зун Арсеналын ахлагч болсон ч энэ улиралд 11-р сараас хойш тоглоогvй. Гэмтэл нь эдгээд эргэж ирсэн ч Франсис Кокелин гайхалтай сайн байгаа учраас гарааны байр олох гэж чамгvй тэмцэх бололтой. 33 настай тэрээр магадгvй өөр багийг сонгож болох юм. Талбайг харах чадвар, дамжуулалтын мэдрэмж, чөлөөт цохилтын мэргэжилтэн тvvнд очих баг мундахгvй.
 
ТӨВИЙН ХАГАС – ТОМ КЛЭВЭРЛИ /МАНЧЭСТЭР ЮНАЙТЭД/
 
 Уг нь өнгөрсөн зуны аялан тоглолтын vеэр Ромагийн эсрэг багийн ахлагчийн туузтай тоглосны дараа Клэвэрли Ван Гаалийн удирдлага дор удаан тоглохыг хvсч байгаагаа ярьж байсан юм. Гэвч тvvний тоглолтын арга барилд Том Клэвэрли таарсангvй. Тиймээс 25 настай хагас хамгаалагчийг Астон Вилла клvбт зээлсэн юм. Очсон багтаа Клэвэрли 30 тоглолтонд оролцжээ. Тэр одоо Манчэстэр лvv буцахыг хvсэхгvй байгаа. Вилла болон Эвертон тvvнийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байна.
 
ЗVVН ЖИГVVР – ХОНАС ГУТТИЕРЕЗ /НЬЮКАСЛ/
 
 Хавдартай тэмцэн даван гарч өнгөрсөн сард багийнхаа эгнээнд нэгдсэн Гутиерез шинэ багт очихыг хvсч байгаа юм. Тэрээр зун 32 нас хvрэх ч эрч хvчтэй тоглолт, идэвх зvтгэлийн vлгэр жишээг багийн залуустаа vзvvлэх нь дамжиггvй. Залуус тvvний туршлагаас их зvйлийг сурах нь ойлгомжтой.
 
ДОВТЛОГЧ – ДАННИ ИНГС /БӨРНЛИ/
 
 Английн ирээдvйтэй залуу довтлогчдын нэг. Шигшээ багтаа дуудагдаж, Бөрнлигийн төлөө энэ улиралд 9 гоол оруулаад буй. Цуу ярианы дийлэнх Манчэстэр хотын 2 баг руу чиглэж байгаа. Мөн Дэвид Мойсийн удирдсан Реал Сосьедад ч тvvнийг авахаар сонирхож байна.
 
ДОВТЛОГЧ – ЖЭЙМС ВИЛСОН /МАНЧЭСТЭР ЮНАЙТЭД/
 
Өнгөрсөн зун vндсэн багтаа дэвшиж чадсан 19 настай залуу довтлогч Ван Гаалийн удирдлага дор 16 тоглолтонд оролцоод амжжээ. Маш ирээдvйтэй хэмээн vнэлэгдэж байгаа жаал гэвч сvvлийн vед нэг л учраа олохгvй тоглож сэлгээний сандалд суух нь ихэссэн. Юнайтэдийн академийн бvтээгдэхvvн багтайгаа шинэ гэрээ байгуулж чадахгvй байгаа бололтой. Багийн тавьсан саналыг тэрээр зөвшөөрөхгvй байгаа гэнэ.
 
Өглөөний сонин
Ж.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-22 07:58:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.94
    Мэдэгдсэн Хариулах