Налайхын Засаг ноён Х.Болдбаатар үнэнд гүйцэгдэв үү
Өнгөрсөн хугацаанд Налайх дvvргийн Засаг дарга Х.Болдбаатарын “но”-той ноцтой vйлдлийг хэвлэлvvд олонтаа мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, мань хvн төрийн мөнгөөр Солонгос зэрэг гадаад улсуудад 47 удаа зугаалж, vргvй зардал маш ихийг урсгасан талаарх мэдээллvvд хөвөрсөөр байсан. Гэтэл өнөөх Засаг ноёнтон нь энэ бvх хэл амыг ажралгvй давж, урин хавартай өнтэй золгож байгаа бололтой. Харин муу vйл модон улаатай гэгчээр энэ удаад Х.Болдбаатар даргын нэгэн ноцтой асуудал хуулийн байгууллагад шалгагдаж, Эрvvгийн хэрэг vvсчээ.
 
 Тодруулбал, тус дvvр­гийн ИТХ-ын дарга асан А.Ганболдын гаргасан хvсэлтийн дагуу ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар доорх нэр бvхий хvмvvст Эрvvгийн хэрэг vvсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Тухайлбал, “Х.Болдбаатар дарга өөрийн орлогч, баруун гар гэгддэг Ч.Одонхvv дvvргийн Иргэдийн хурлын төлөөлөгч М.Дашаахvv, М.Өсөхбаяр нартай vгсэн хуйвалдаж Дулааны станцад 30 мянган тонн нvvрс нийлvvлэх тендерийг авснаар дvvргийн гуравдугаар хорооны нутаг “Баялагийн хонгор” гэх тусгай хэрэгцээний газраас хууль бусаар нvvрс олборлосон асуудлыг шалгаж 2015 оны гуравдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 214 дvгээр зvйлд зааснаар Эрvvгийн хэрэг vvсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг vvгээр мэдэгдье” гэжээ.
 
 Ямартай ч нэр бvхий хvмvvсийг албан ёсоор шалгаж Эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл нь дээрх албан тоотоор баттай болов. Энэ талаар тодруулбал Налайх дvvргийн төлөөлөгч М.Өсөхбаяр нь Дулааны станцын даргын албан тушаалтай нэгэн аж. Тиймээс дээрх нэр бvхий хvмvvс М.Өсөхбаяртай хуйвалдаж дvvргийнхээ тусгай хэрэгцээний газарт ил уурхай ажиллуулаад зогсохгvй өнгөрсөн нэгдvгээр сард 30 мянган тонн нvvрсийг хууль бусаар олборлохдоо нэг тонныг нь М.Өсөхбаяр станцдаа 34 мянган төгрөгөөр нийлvvлэх гэрээ хийж, багагvй ашиг олсон аж. Тvvнчлэн төлөөлөгч Б.Дашаахvv “Оч” компанидаа тусгай хэрэгцээний газраас ил уурхай ашиглуулах зөвшөөрлийг Х.Болдбаатар даргаас авч байжээ. Тэдний энэхvv хууль бус vйлдлийг мэдсэн зарим нэг албан тушаалтнууд аргагvй эрхэнд хуулийн байгууллагад хандаж шалгуулахаар болсноор тэдэнд Эрvvгийн хэрэг vvсгээд байгаа аж.
 
Ямартай ч сонгууль хаяанд тулсан энэ vед Х.Болдбаатар даргын хууль бус vйлдлvvд нь шил, шилээ даран илэрсээр байх бололтой. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр тус дvvрэгт хийгдсэн Аудитын шалгалтын дvнгээс харахад нөхдvvд дахин нэг бусармаг ажил хийжээ. Уг аудитын шалгалтаар “2013, 2014 онд 89 иргэнд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулалгvйгээр газар олгосон. Мөн аж ахуйн нэгжид олгосон 241 га газрын дуудлага худалдааны анхны vнэ болох 17.112 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт төвлөрvvлэх” төлбөрийн актийг тавигджээ. Гэтэл аудитын шалгалт хийж акт тогтоосны дараа Х.Болдбаатар дарга А/25 тоот захирамж гарган хугацааг нь урагшлуулж, хоёрдугаар сарын 4-ний өдөр гаргасан мэт болгож, газар олгосон зарим нэг захирамжаа хvчингvй болгожээ.
 
Хамгийн асуудалтай нь тvvний энэхvv хvчингvй болсон газрын захирамжид бvтээн байгуулалт хийж буй зарим нэг аж ахуйн нэгж болон хувь хvмvvс өртөөд байгаа юм байна. Энэ бvхнээс харахад Х.Болдбаатар дарга газрын дуудлага худалдаа зохион байгуулалгvй эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний газар олгосон гэдэг нь тодорхой болж байна. Уг нь тэрбээр дээрх газруудыг дуудлага худалдаанд оруулж, тэнд цугларсан мөнгийг улсын төсөвт төвлөрvvлэх ёстой. Гэтэл тэрбээр ийнхvv удаа дараа албан тушаалын гэмт хэрэг vйлдсээр байгаа нь энэ удаа гарах гарцгvй болгож, ИХТ-ын дарга А.Ганболдын хөдөлшгvй баримтуудаар ч нотлогдож байгаа аж. Тиймээс хуулийнхан тvvний нэр дээр хаягласан албан тоотыг илгээхдээ “Та нарыг шалгаж байгаа шvv” хэмээн мэдэгдсэн хэрэг. АН төр барьж байгаа энэ цаг vед тус намаас угшилтай маш олон дарга нар хуулийн байгууллагад шалгагдаж, эхнээсээ өвчин зовлон тоочин намын нөхдөдөө хорих ангиас захидал бичих болсон. Тэгвэл дараагийн шал­гагдах хvнээр Налайх дvvргийн Засаг ноён Х.Болдбаатар тодрох нөхцөл хэдийнэ vvсжээ.
 
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Алтай 2015-04-23 02:10:34
    Үнэн аажуухан ч гэсэн гэлдэрсээр хүрээд л ирдэг. Ланд унаад гүйцэгдэхгүй гэж бодох хэрэггүй. Дэлхий бөөрөнхий учир хурдан зугтлаа гэж бодох тусам амархан гүйцнэ...
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-22 08:49:59
    АН-ын үнэн нүүр царай, сэтгэлгүй, чадваргүй хулгайчуудаар дүүрчээ энэ нам
    122.201.31.212
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-22 07:32:52
    Тамгаа аваад зугтаадаг нөхөр мөн үү? Ардчилсан нам ч үнэн нүүр царайгаа харуулж байна даа.Идэж уухын төлөө төржээ хөөрхий.
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Засаг гахай 2015-04-22 03:55:50
    Гахай нохой шиг биетэй зүстэй пяздуу вэ.
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах