Ерөнхий боловсролын сургуулийн энэ хичээлийн жилийн зуны амралт энэ сарын 7-ноос эхэлнэ.Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас гаргасан хуваарь ёсоор энэ жилийн хичээлийн жил ирэх сарын 6-нд дуусна. Хоёр болон гуравдугаар улирлын амралтын хувьд нийслэлийн болон орон нутгийн сурагчдынх өөр, өөр байсан. Харин дөрөвдүгээр улирлын амралт орон даяар нэг өдөр эхлэх юм байна.
Тэгвэл сурагчдын зуны амралт эхлэхтэй холбогдуулан зуслангууд эхний ээлжээ зургадугаар сарын 9-нөөс эхлэн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ сарын 10-12-ны хооронд хамтарсан шалгалт хийх юм. Нийслэлийн хэмжээнд энэ жил нийт 21 зуслан үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргасан байна.
Дашрамд дуулгахад зусланд амрах эрхийн бичиг 140-250 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Тэгвэл зуслангийн эрхийн бичиг худалдах, даатгалд хамруулах, аюулгүй байдлыг ханган, зусланд хүргэх зэрэг ажлыг нэг цэгт буюу Улаанбаатар чуулга дээр зохион байгуулах юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн