Уул уурхайн салбарт ажиллах гадаад ажилчдын тоог багасгана
Манай улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улс. Төсвийн орлогынхоо нэлээдгүй хувийг уул уурхайгаас орж ирэх орлогоор бүрдүүлдэг. Дэлхийд томоохонд тооцогдох нүүрс, алт, зэс гээд бүх л байгалийн баялгийн орд газрууд манайд бий. Гэвч манай улсын эдийн засгийн өсөлт төдийлөн сайн үр дүнтэй гардаггүй. Үүний хажуугаар ажилгүйдэл газар авч иргэдийн амьжиргаа өдөр өдрөөр муудаж байгаа.

Асар их баялагтай газар нутгийн ард түмэн ийнхүү өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байхад манай улсад ирэн ажиллаж буй гадныхан биднээс хэд дахин өндөр цалин авч эх оронд минь сайхан амьдарч байна. Тухайлбал уул уурхайн салбарт ажиллагсдын 15-20 хувь нь гадаад ажилчид байдаг тухай Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Тэдний цалин жирийн Монгол ажилчны цалинг хоёр нугалсан хэмжээтэй байдаг  байна.  Гэтэл манай улсад хөдөлмөр эрхлэх насны 1.1 сая хүн байгаагаас үүний ердөө 3.5-хан хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Тиймээс энэ салбарт ажиллаж буй гадаад иргэдийг багасгах бодлого барьж эхэлжээ.

Үүнээс гадна гадаадаас ажиллах хүч оруулж ирэх нь нэг төрлийн бизнес болсон гэнэ. Тухайлбал, аль нэг аж ахуйн нэгж өөрийн нэр дээр ажиллах хүч оруулж ирээд өөр компанид шилжүүлэх явдал гарч байгаа аж. Салбарыг яамнаас үүнийг хазаарлахаар болжээ. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний квотын зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглож, хяналт шалгалтыг чангатгах юм байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2015-04-22 01:48:29
    Za bolj de gevj her ynend nicheh bolovy bi ergeljej bain
    43.242.243.1
    Мэдэгдсэн Хариулах