Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох хүсэлтээ илэрхийлэв
Ази, Африкийн Бандунгийн бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 4 дүгээр сарын 20-нд Жакарта хотноо АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газарт зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньтэй уулзав.

Монгол Улс тус байгууллагын “яриа хэлэлцээний түнш” болох хүсэлтээ илэрхийлсэн захидлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньд гардуулж, хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар санал дэвшүүллээ. Түүнчлэн тэрбээр АСЕАН-ы
Ерөнхий нарийн бичгийн даргыг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь урилгыг хүлээн авч буйгаа илэрхийлж, Монгол Улстай хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа нотлов.

Зүүн Өмнөд Азийн 10 орныг нэгтгэсэн улс төр, эдийн засгийн томоохон нэгтгэл болох АСЕАН нь гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцчлалд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд АСЕАН + 3 (БНХАУ, БНСУ, Япон), АСЕАН + Энэтхэг зэрэг хамтын ажиллагааны яриа хэлэлцээний механизмыг амжилттай хэрэгжүүлж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-22 00:36:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.106
    Мэдэгдсэн Хариулах