Зам тээврийн осол гаргасан жолооч нар хэргийн газраас зугтах нь элбэг байна
2015 оны 4 дүгээр сарын 20-ны  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 390 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  301 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17  бүртгэгдэж  22  хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөнөөс  сургуулийн насны 4.  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал: БГД-ийн нутаг Туулын 2 дугаар гудамжид Х.Сонота маркийн авто машины жолооч нь явган зорчигч 43 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг  орхин явсан. БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө  Кино үйлдвэрийн урд замд Эмсид ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 27 настай эрэгтэй Г нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн.

Зам тээврийн осол нь анхаарал  санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг учир  хүндэвтэр гэмт хэргийн төрөлд ордог.  Гэтэл зам тээврийн осол үйлдчихээд осол хэргийн газрыг орхиж явж байгаа нь санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулж хүлээлгэх хариуцлага хүндэрдэг Хэрэв та зам тээврийн осолд холбогдсон бол  жолоочийн үүргээ биелүүлэн аль ойр байгаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээ мэдээлэл өгөх, хэрэв ослын улмаас хүний эрүүл мэнд хохирсон бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь эрх зүйн мэдлэг дутмаг иргэд энэ төрлийн гэмт хэргийн газраас зугтааснаар сэтгэл,санаа болон байнга айдастай явдаг. Илэрдэггүй  осол хэрэг гэж байхгүй.  Шударга иргэд болон теле камерын тусламжтайгаар осол хэргийн газрыг орхиж зугтаадаг хэргийг илрүүлдэг. Иймд иргэн та үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой сахилгатай оролцоорой.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi  2015-04-21 14:07:59
    http://theinvitepay.com/?ref=1184 join
    103.10.23.4
    Мэдэгдсэн Хариулах