Египетэд 11 хөгжөөн дэмжигчид цаазаар авах ял оноов
Египетэд 2012 онд Порт Саидад болсон орон нутгийн хөлбөмбөгийн багуудын тэмцээний дараагаар хөгжөөн дэмжигчдийн хооронд болсон зодоон, үймээний улмаас олон арван хүн амиа алдаж, гэмтсэн хэргийн оролцогчдыг шүүх ажиллагаа болов. Египетийн шүүхээс энэхүү зодоон үймээнд оролцсон хэргээр 11 хүнд цаазаар авах ял оноолоо. Гурван жилийн өмнө болсон үймээний үеэр 74 хүн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтэж бэртсэн байдаг.
 
2013 оны 3-р сард шүүх энэ үймээнд холбоотой 73 хөгжөөн дэмжигчийн хэргийг авч хэлэлцээд 21-д нь цаазаар авах ял оноож байсан юм. Гэвч 2014 оны 2-р сард дээд шатны шүүх энэ ялыг цуцлан дахин мөрдөн байцаалт явуулахаар болсон юм. Энэ удаагийн шийдвэрийг ч дахин давж заалдах боломжтой. Шүүхийн шийдвэрийн талаар Египетийн лалын шашинтнуудын дээд тэргүүн өөрийн байр сууриа илэрхийлэх юм. Гэхдээ шашны тэргүүний мэдэгдэл нь зөвхөн зөвлөмжийн шинжтэй байх тул ялыг хэвээр үлдээж ч бас болох талтай. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн үймээнтэй холбоотой бусад хүмүүсийн хэргийн талаар 5-р сарын 30-нд шийдвэр гаргана.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.