АНУ алан хядагчидтай тохиролцоо хийжээ
Афганистаны Талибан хөдөлгөөний тэргүүн Мулла Мохамед Омар олон нийтэд хандан мэдэгдэл хийжээ. Тэрээр олон нийтийн өмнө тэр болгон харагдаад байдаггүй бөгөөд уг мэдэгдлийг хийх гол шалтгаан нь өнгөрөгч Бямба гаригт /V.31/ Гуантаномо дахь АНУ-ын шоронд хоригдож байсан 5 хоригдлоор Талибан хөдөлгөөнийхөнд баривчлагдаад байсан АНУ-ын цэрэг, түрүүч 28 настай Боови Бергалийг сольсон явдал байлаа.   



Талибан хөдөлгөөний удирдагчийн хийсэн мэдэгдэлд "Бид АНУ-тай тохиролцоо хийж чадлаа, энэ бол цаашид ч бид тохиролцоо хийж чадахыг харуулсан явдал юм. Энэ солилцоог амжилттай хийсэн та бүгдийг магтан сайшааж байна. Энэ бол бидний хувьд маш там ялалт юм" гэжээ.



Алан хядагчидтай ямарч тохиолцоо хийхгүй гэсэн байр суурин дээр хатуу зогсдог америкчуудын энэ үйлдэл нь нэлээд шүүмжлэл дагуулах төлөвтэй байна. 2001 онд АНУ Афганистанд өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүснээс хойш Талибан хөдөлгөөний тэргүүн Мулла Мохамед Омар олон нийтийн өмнө огт гараагүй бөгөөд түүний энэ удаагийн үйлдэл нь хоригдол солилцсон явдалд маш өндөр ач холбогдол өгсөнийг харуулж байна. Боови Бергалийг 2009 оны 6 сарын 30-нд сураггүй алга болсонд тооцон эрэн сурвалжилж эхэлсэн ба удалгүй Талибан хөдөлгөөнийхөнд олзлогдсон нь тодорхой болсон бол Гуантаномогоос суллагдсан Талибаны 5 хоригдол нь 2001 онд АНУ-ын явуулсан цэргийн ажиллагааны үеэр баригдсан Талибан хөдөлгөөний нэр хүнд, эрх мэдэл бүхий удирдагчид байжээ.      

Одоогоор суллагдсан АНУ-ын цэрэг Герман дахь АНУ-н цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд эрх чөлөөт амьдрал эргэн ирэхээс өмнө тодорхой хугацаанд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тухай албаны эх сурвалж мэдээллсэн байна.

Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jesus 2014-06-03 00:38:37
    moriton Mongolchuudaas dor baih yum daa 13 zuund bid yalaa .....
  • dfghjk 2014-06-02 02:53:48
    Ochson gazar bolgondoo yalagdal khuleedeg USA
  • хуучин хүү 2014-06-02 02:42:57
    АНУ бол ашиг хонжоо гардаг л юм бол хэнийг ч худалдаж иднэ. Улс орнуудын хямралыг улам өдөөж дундаас нь ашиг гаргаж байдаг тэнүүлчид.
  • хуучин хүү 2014-06-02 02:42:57
    АНУ бол ашиг хонжоо гардаг л юм бол хэнийг ч худалдаж иднэ. Улс орнуудын хямралыг улам өдөөж дундаас нь ашиг гаргаж байдаг тэнүүлчид.
  • GPS 2014-06-02 02:12:29
    Ингээд суллаад явуулахдаа холоор нь дамжаад ходоод нь очоод наалдчихдаг GPS төхөөрөмж суулгачуул их л олон хүнийг барих байх даа. Тийм юм хийх хир хэцүү бол?