1976 оны Канадын Монреаль хотноо болсон олимпод З.Ойдов мөнгөн медаль хүртэв
Монреалийн олимп. Энэхvv наадам нь 1976 оны долдугаар сарын 17-наймдугаар сарын 1нд Канад Улсын Монреаль хотноо болж 92 орны 6028 тамирчид 21 спортын төрөл, зайн жинд 611 медалийн төлөө өрсөлдсөн байна . Манай улсын хувьд энэхvv олимпод буудлага, жvдо, чөлөөт бөх, сонгомол бөх, байт харваа, боксын төрлvvдэд оролцож өдгөө Монгол Улсын зууны манлай бөх, гавьяат тамирчин З.Ойдов мөнгөн медаль хvртэж элэг нэгт монголчуудаа баярлуулж байсан. Харин оролцсон тамирчдаас Х.Баянмөнх аварга тав, Г.Хишигбаяр дөрөв, М.Хойлогдорж зургаа, Г.Жалаа тавдугаар байрт шалгарч байжээ. Ингэснээр 92 орны тамирчдаас амжилтаараа 33 дугаар байрт шалгарч байсан юм.
 
Канад хот нь олимп эхлэхийн өмнөхөн эдийн засгийн томоохон хямралд орсон ч, наадам эхлэхэд маш сайн зохион байгуулж, тамирчид болон олон орноос ирсэн жуулчдын аюулгvй байдлыг дээд зэргээр хангаж чадсан юм. Энэхvv олимпийн наадмын баатраар ЗХУ-ын гимнастикч Н.Андрианов тодорсон байна. Тvvний хувьд 4 алт, 2 мөнгө, 1 хvрэл медаль хvртэж тvvхнээ тод томруунаар бичигдсэн юм.
 
З.Ойдовын барилдаан
 
Дэлхийн хошой аварга энэ барилдаанд АНУ-ын бөх Жемми Девистэй таарсан. Тэд 4 жилийн өмнө Мюнхений дэвжээнд мөн л эхний тойрогт таарч цэвэр хожигдож байжээ. Монголчуудын хувьд бэлтгэл дасгалжуулалтын vеэр байнга л Америкийн бөхчvvдийн талаар ярьж тэднээс юу ч ирж болно гэдгийг сануулдаг байсан гэдэг. Ялангуяа Ж. Девис хэвтээ барилдаанд маш аюултай гар хөлийн, хийх хийхгvй “хориотой” vйлдэлvvдийг хийдэг дайчин барилдаантай бөх байж л дээ . Хойд Америк тивийн нутагт болж байгаа энэхvv тэмцээнд мэдээж шvvгчид “гэртээ” барилдаж байгаа Ж. Девисийн талд шvvх нь тодорхой байсан аж. З. Ойдов нэг л сул зогсох л юм бол шvvгч шууд торгоно. З. Ойдов эхлээд 4 оноо авсны дараа хоёр бөх харилцан оноо авч өгөлцсөөр хоёр ч удаа Ж.Девисийг хvнд байдалд оруулсан. Мөн нилээд ч ядарч байгаа харагдсан гэдэг. Барилдаан 14: 11 онооны харьцаатайгаар АНУ –ын Ж.Девис ялсан. Энэ тэмцээнд З.Ойдовоос гадна 1975 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Т.Тулот, 1975 оны дэлхийн аваргын хvрэл медальт БНСУ–ын Ян Жv Мо, 1975 оны дэлхийн аваргын хvрэл Туркийн В. Акдаг, Европын аварга Иван Янков , 1975 оны Европын аварга ЗХУ –ын С. Тимофеев, Румыны Петр Коман зэрэг хvчтэнvvд байв. Манай тамирчны хувьд бvгдээс нь “толгой” илvv, буюу тэд тvvнээс бэргэн болж өгвөл сугалаанд таарахгvйг мөрөөддөг байжээ. Хvч чадал эр бяраараа гайхуулна гэдэг нь vнэхээр тамирчин хvний бахархал . З.Ойдов барилдаануудад Румыны М.Фодорыг 3 торгуулиар цэвэр, Францын Т.Тулотыг 2 минут 02 секундэд цэвэр, Болгарын бөх Европын аварга Иван Янковыг 7 минут 12 секундэд цэвэр, 1973 оны дэлхийн аварга Ираны бөх М. Фарахвашийг 4 минут 15 секундэд тус тус цэвэр ялсан байна.Мөн БНСУ –ын бөх 1975 оны дэлхийн аваргын хvрэл медальт Ян Жv Мо –г 9:2 оноогоор ялж, Ян Жv Мог хоёр удаа нуман тулгуурт оруулсан ч тэрээр цэвэр ялагдлаас мултарч чадсан юм . Ийнхvv З. Ойдов олимпийн наадмын 3 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан тvvхэн бөх билээ.
 
З.ОЙДОВ: МИНИЙ VЕИЙН БАРИЛДААН VГVЙЛЭГДЭЖ Л БАЙГАА
 
Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, зууны манлай бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовтой ярилцлаа.
 
-Та хамгийн анх 1967 онд идэрчvvдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 кг-д тvрvvлсэн гэдэг байх аа?
 
-/Инээв/ Тийм ээ. Тэр vед тvрvvлсэндээ тэр vv цаашдаа энэ спортод өөрийгөө зориулна гэсэн их итгэлтэй болж байлаа. Эхний гурван байрт шалгарсан тамирчид улсын бодлогоор ахмад тамирчидтай бэлтгэл хийх ховорхон боломж олдож байсан юм. Тэгээд л шигшээ багт эрчимтэй бэлтгэл сургуулилт хийж дэлхийн аварга хэмээх эрхэм хvндтэй тэмцээнд оролцсон доо.
 
-Магадгvй энэ бэлтгэл танд өгөөжөө өгч 1974, 1975 оны дэлхийн аварга болсон байх аа. Тvvний дараа олимпийн мөнгөн медаль бас хvртсэн.
 
-Тэгэлгvй яахав. Ах нь ч гэсэн тэгэж боддог юм. Нэг хэсэг шагналын хур тасрахгvй омголон явжээ. Тамирчдын эд vе гэж байдаг шvv дээ. Миний эд vе 1970-1980- оны хоорондохыг л хэлэх байх.
 
 -Таныг бас л залуугаараа зодог тайлсан гэдэг. 1980 он бил vv?
 
-Тийм ээ. Тэр vедээ л болдог юм болдогоороо болсон. Тvvнээс хойш Улсын багшийн их сургуульд багш дасгалжуулагч болж байсан тvvхтэй. Vvндээ нэг их харамсаад байдаггvй юм. Янз бvрийн шалтгаан гардаг юм шvv дээ.
 
-Таны vеийн барилдаан хэр vгvйлэгдэж байна. Арга техникийн тухайд ч юм уу?
 
 -Миний барилдаж байсан арга техник vндэсний бөхтэй салшгvй холбоотой. Миний vеийн эсвэл бөх судлаач, сонирхогчид барилдааныг минь мэдэх байлгvй дээ. Vгvйлэгдэж л байгаа байх.
 
-Та нэг сайхан мартагд­хааргvй тэмцээн, эсвэл барилдааныг дурсаач?
 
 -Өө олон сайхан сэтгэлд хоногшсон барилдаан байна. Гунигтайхан хожигдол ч байна. Өөрөө илvv бөхийг ялаад, тvvнийг ямар арга техникээр хожив гэдэг их чухал л даа. Эсвэл нэг бөхтэй барилдчихаад “Би чинь яалаа даа. Тэр бөхтэй барилдсан билvv vгvй бил vv ч юм уу” сонин сонин зvйлс гарч ирдэг. Тэр энэ гээд нэг их онцлоод байдаггvй л дээ. Тэр vеийн байдлаас л болдог байсан. Ер нь барилдаан болгон л онцлог. Заримдаа шvvгчийн буруу vйлдлээс болж хожигдол амсах хэцvv байдаг.
 
Өглөөний сонин
Ж.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-21 04:24:49
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.228
    Мэдэгдсэн Хариулах