Нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх тухай захирамж гаргалаа
Нийслэлийн иргэдээс явган хүний замыг хааж зөвшөөрөлгүйгээр барилга, хаалт, хашлага барьж явган зорчигчийн аюулгүй байдал, тав тухтай зорчиход саад учруулж байгаа талаар цөөнгүй гомдол, мэдээлэл ирдэг. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/241 дугаар захирамж  гаргалаа.  

Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг 2015 оны 5 дугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо.
 
Нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүр нь арилгаж, зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангахыг зогсоох, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангасан албан тушаалтанд “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 9 дүгээр бүлгийн 9.1.1, 9.1.8-д заасны дагуу хариуцлага тооцож   ажиллахыг  нийслэлийн   Өмчийн   харилцааны   газар , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газарт үүрэгдлээ.

Захирамжаар үүрэг болгосон ажлын үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2015 оны 6 дугаар сард багтаан танилцуулахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол залуу 2015-04-21 14:41:16
    Сайхан зөв шийдвэр байна. Хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.
    112.72.13.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Сурэн 2015-04-21 12:29:28
    Энэ шийдвэрийг л хулээж байлаа. Их сайн байна. Явган хуний замаар явах гэхээр хаагаад барьсан юмнууд тээгэлдээд хэцуу шуу.
    43.242.243.248
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-21 04:25:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.228
    Мэдэгдсэн Хариулах
  • дэмжигч 2015-04-21 03:56:05
    Сайхан л мэдээ байна.гол нь хэрэгжуулэх л хэрэгтэй.Учир нь олдохгуй баахан байшин барилга,зогсоолгуй хот... шамбааралдаад л
    112.72.13.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Улаанбаатар 2015-04-21 03:32:48
    ЭЗЭНГҮЙ БАЙСАН НИЙСЛЭЛ НУТГИЙН ХҮҮГЭЭР УДИРДУУЛСАНЫХ ОДОО Л ОВОО ЦЭГЦРЭХ ШИНЖТЭЙ БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ
    202.179.7.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайн байна 2015-04-21 03:22:05
    За ашгүй дээ
    119.40.98.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүү 2015-04-21 02:05:27
    маш зөв зүйтэй арга хэмжээг эхлүүлж гэж бодож байна. ИЙМ ЗҮЙЛ ХИЙГЭЭД БАЙВАЛ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХАЙРЫГ ХҮРТЭНЭ ШҮҮ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
    • чин үнэн 2015-04-21 07:33:04
      энэ ажлыг Хотын дарга ч сайндаа хийгээгүй лдээ, яг үнэндээ өдөр шөнөгүй суудаг мэргэжилтэнгүүд л хийдэг юм. үүнийг нь дарга нар нь санаачилсан болж ...
      202.70.42.36
      Мэдэгдсэн Хариулах
      • Сурэн 2015-04-21 09:21:46
        хэн нь гол биш хийж байгаа нь л бидэнд чухал . Явсан хуний зам гэдэг ойлголт Улаанбаатарт байхгуй болоод удаж байна.Одоо бага зэрэг цэгцрэх байгаа.
        180.235.187.17
        Мэдэгдсэн Хариулах