Шударга ёс эвсэл Худалдааны тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцжээ.
 
Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж цаг хугацааны хувьд тулгаж орж ирсэн учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ. Иймд горимын санал гаргаж ирэх долоо хоногийн хувиарт оруулахаар тогтлоо. Энэ асуудлаар дараагийн бүлгийн хурал дээр Ерөнхийлөгчийн зөвлөх болон сангийн яамны холбогдох хүмүүсээс мэдээлэл сонсохоор шийдвэрлэлээ.
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж бүлгийн зүгээс дэмжихээр болсон байна. Бүлгийн гишүүд төрийн өндөр албан тушаалтай хүмүүст ёс зүй, улс төр, огцрох гэсэн гурван шатны хариуцлагыг тооцож байх нь зүйтэй гэж үзжээ.

Худалдааны тухай хуулийг засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон холбогдох хүмүүсээс мэдээлэл сонслоо. Эдгээр хуулийн төслүүдийг цаашид нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй, учир нь Монгол улс 1990-оос хойш худалдааг зохицуулсан хуулийн зохицуулалтгүй явсан байна гэж бүлгийн гишүүд үзлээ. Худалдааны сайн хууль гаргах хэрэгтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн.

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас бүлэг дээр мэдээлэл сонсож бүлгийн гишүүд сонирхсон асуултандаа хариулт авлаа. Хуулийн төслийг хэлэлцэх явцад бүлгийн гишүүд Монгол улс бүхэлдээ нэг тойрог, нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Сонгогч бол нэг хүнийг дугуйлна. Дугуйлсан санал давхар намд ирнэ гэсэн зохицуулалттай санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Д.Тэрбишдагва нар чуулганы завсарлагааны хугацаанд ажилласан талаар мэдээллээ бүлэгт өгчээ.
Г.Уянга
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine