Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18 цагт дуусах гэж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байгаа тул ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй суралцагч, иргэд 18 цагаас өмнө амжиж бүртгүүлэх хэрэгтэй байгаа юм.

Гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтад улсын хэмжээнд 21493 шалгуулагч орсон бөгөөд үүнээс 18200 шалгуулагч тэнцсэн байна. Уг  шалгалтад бүдэрсэн 3293 шалгуулагч болон шинээр нэмж бүртгүүлсэн  болон шалгалтад ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2126 шалгуулагч бүртгүүлээд байгаа юм байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.