Сонгуульд хамаатай хуулийн төслүүдийг яаравчлан хэлэлцэхийг санал болгов
УИХ дахь “Шударга Ёс” эвслийн бүлгээс 2015 хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай санал УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллжээ. Улс төр, нийгмийн амьдралын хүрээнд чухал ач холбогдолтой зарим хуулийн төслүүдийг 2015 оны хаврын ээлжит чуулганы дундуур болон төгсгөлөөр хэлэлцэгдэхээр байгаа билээ. Иймд Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг 4, 5 сард багтаан УИХ-аар хэлэлцүүлэх тухай бүлгийн саналдаа тусгажээ.

Дээр дурдсан хуулийн төслүүд нь хаврын чуулганы төгсгөл, найр наадам дөхсөн үеэр хэлэлцэгдэж цаг хугацаанд баригдаж, яаран батлагдахаар байгаад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Мөн Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Улсын Их Хурлын нэр бүхий 24 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл болон Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг бүлгийн саналдаа тусгажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.