Нийгмийн даатгалын албан тушаалтнууд улсад дахин их хэмжээний хохирол учруулжээ
Авлига болон албан тушаалын гэмт хэргийг НДЕГ-ын хэсэг албан ту­шаалт­нууд өнгөлж эхэллээ гэж олны ярих нь ортой аж. Тус газартай холбоотой хээл хахуулийн хэрэг маш олнон гарч өдгөө зарим нь зохих ялаа эдлэн хоригдож байгаа учир ийн ярьж буй хэрэг.

Тэгвэл энэ удаа Сон­ги­нохайрхан дүүргийн Нийг­мийн даатгалын хэлт­сийн эрх мэдэл бүхий таван албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэн сангийн хөрөнгөөс мөнгө завшсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.

Дээрх хүмүүс 90 гаруй хүний акт болон хувийн хэргийг хуурамчаар үйлдэн “Хөгжлийн бэрхшээл”-тэй хэмээн тэтгэвэр тогтоож өгч байсан нь илэрсэн юм. Түүнчлэн тэд энэхүү хууль бус ажлаа хийхдээ нэг иргэнээс доод тал нь 300-500 мянган төгрөгийн хахууль авдаг байсан нь хэргийн материалд бүртгэгдсэн аж.

Товчхондоо тэдний энэ­хүү хууль бус үйлдлээс болж урьдчилсан байдлаар Нийгмийн даатгал болон Тэтгэвэрийн санд 120 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн бай­цаалтын явцад дээрх мөнгөн дүнгээс ч илүү тоо гарах магадлалтай гэдгийг эх сурвалж өгүүлсэн юм.

Мөн бидний олсон мэ­дээллээр эл хэргийг Сон­гинохайрхан дүүргийн Цаг­даагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Батзориг шалгаж байгаа юм билээ.

Хэрэгт хамгийн их орол­цоотой хүн нь тус дүүргийн Нийгмийн даат­галын ар­хивч Гэрэлмаа, эмч Оюун-Эрдэнэ нарын таван хүн холбогджээ.

Бид мэдээллийг тэнц­вэртэй байлгах үүднээс НДЕГ-ын мэдээллийн ажил­тан Адилзаяагаас асуу­хад “Манай ажилтнууд хэ­­рэгт холбогдсон гэж сонс­­сон. Гэхдээ энэ та­лаарх мэдээллийг Хя­налт шалгалтын дарга Ариунаа­гаас асуу” гэв. Түүний хэлсэнчлэн дээрх хүнтэй уулзах гэсэн боловч эзгүй байсан юм.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгт холбогдсон албан ту­шаалт­нууд хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчөөгүй юм шиг далд аргаар үйлдсэн нь сая л илэрсэн аж.

Түүнчлэн өмнө нь тус газарт шалгалтын баг орж ажиллаж байхдаа хэд хэдэн зөрчил илрүүлсэн боловч тэд хуулийн хийдлийг ашиг­лаж тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх тийм бо­ломжуудыг ашигласан бай­сан гэсэн үг.

Товчхондоо далд ар­гаар үйлдэгддэг энэ мэт хэрэгт холбогдогчид нь голдуу эрх мэдэл бүхий албан тушаалтан байдаг. Эрх мэдлээ хэрэгжүүлж бай­гаа хүнийг шалгахад гэмт хэргийн баримт, нотол­гоог устгах, бусад гэрч, холбогдогчтой сүлбэлдэх, хуй­валдах, нөлөөлөх замаар хэргийг замхаруулдаг гээд олон сөрөг зүйл байдаг тухай мөрдөн байцаагч нар ч хэлдэг.

Өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын дарга П.Баяраа, ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа нар нь иргэдийн тэтгэврийн мөнгийг хувийн данс руу шилжүүлэн хүүг нь хуваан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг ч гарч байсан. Зовж зүдэрсэн ард иргэдийнхээ халаасыг сэгсэрч хувьдаа их хэмжээний мөнгө завшсан дээрх албан тушаалтнуудын нэр усыг дараагийн дугаартаа эрэн сурвалжилж мэдээллэх болно.

Үргэлжлэл бий...

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аваардс 2014-06-11 06:08:34
    нийгмийн даатгалынхан гэж бөөн шуналууд байдаг юм шигээ бас 2, 3 жилийн өмнө налайхын НД-ын эмч Сувдаа гэж бөөн шуналтан бас л үхсэн хүний нэр барьж бөөн мөнгө завшаад баригдаж байсан чинь одоо хувьдаа 5 давхар байшин барьчихаад төрийн байгууллагад түрээс
  • ondor nastan 2014-06-03 00:25:10
    arai chdee hudlaa bailgyi dee medeellee or yndestei bicheechee niigemd bi gantsaaraa hashuorch chadna gej bodood baigaa yum bish bizdee
  • Зочин 2014-06-03 00:11:20
    Дарханы мөнгө иддэг Баяраа чинь ардчилсан намын гишүүн, 1996 онд ардчиллын үед засаг даргын орлогч байхдаа хувьдаа үйлчилгээний төв луйвардаж авсан, бас Алтанхуягийн хамаатан гэсэн шүү. их муухай авиртай, дээрэлхүү лалар байдаг гэж мэддэг хүмүүс нь ярьж б
  • undur nastan 2014-06-02 14:39:29
    ali ch niigmiin daatgaliin heltest orohod unen hund surtaltai,neg l ih zantai amitad. yum asuuhaar hund helj tailbarlaj chadahgui. tolgoi ni gej olgoi bson baitsaagch nar diilenh ni.shireenii ard bie bieteigee chatlaad esvel toglood suuna ene olon arzaisa
  • 123 2014-06-02 08:56:05
    Нөгөө Баян-Өлгийд Казахстан явсан, хуурамчаар тахир дутуу болгоод баахан мөнгө идсэн хэрэг юу болсон бэ
  • arai heterch bna 2014-06-02 08:23:43
    darga n idej uugaad yu ch boloogui yum shig gishuun bolood shudarga tsairai gargaad yavj bgaa yum chini dood alban tushaaltnuud iedehed yadag yum gesen uudnees handaj bna tetgevertee garhaaraa nohoinoos dor amidrah yum bna l daa arai heterne ee dahij ene
  • зочин 2014-06-02 07:34:13
    Халамжийн мөнгө ирээгүй, эсвэл дууссан гээд байдаг. Ажилтнууд нь идээд байдаг юм биш үү
  • зочин 2014-06-02 07:29:30
    Идэх болохоороо 2 нам нийлж байгаад иддэг гээ биз дээ. НД-аа авч чадахгүй өчнөөн хүн өнгөрч байгаа ш дээ. Тэгээд үлдсэн д нь тэтгэврий нь өгч байх хууль санаачилж байхад элдэв долоон юм ярьж хойшлуулаад байж, идэх болохоороо өөрснөө идээд байж болж байгаа
  • зочин  2014-06-02 06:29:52
    МАН-ынхан нуугдаж бгаад нэг нэгээрээ иддэг , харин АН-ынхан бүгдээрээ илгарч бгаад уралдаж иддэг энэ бол бодит үнэн
  • bat 2014-06-02 03:56:24
    Ene unen saidaasaa ehluuleed idej bgaag ATG shalgah heregtei
  • Шударга монгол 2014-06-02 03:26:08
    Энэ төрийн үед Эрдэнэ даргын хувьдаа авсан салбар шүү дээ. Ардчилал яригчид идэж амжаагүй юмаа нэгмөсөн амжуулж аваад 2016 оноос хойш нэг хэсэг гадагшаа дотогшоо алга болох юм байна л даа.1996 оны сонгуульд олонхи болоод улс орныг хэвтүүлж өгөөд бүгд гада
  • Mgl 2014-06-02 02:36:17
    Даатгалын салбарыг албан ёсны болгож хуульчлаад байгаа нь өөрөө буруу юм. Даатгал сайн дурын байх ёстой. Нийгмийн даатгалын байгууллагаас гадна, бусад даатгалын үйлчилгээ хийж байгаа байгууллагууддаа хяналтыг нь чангатгаж, шалгалт аудитыг тогтмол хийж бай
  • baagii 2014-06-02 02:21:26
    dornodiin hergiig yagaad bichihgyi bnaaa bas l aimaar tom asuudal bsonshdeee
  •  2014-06-02 01:45:45
    ЕРӨӨС ТӨРИЙН АЛБЫГ ИЙМ БОЛГОХ ЭХЛЭЛИЙГ БАГАБАНДИ, Н.ЭНХБАЯР НАР Л ТАВЬСАН ШҮҮ ДЭЭ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ТӨРИЙН АЛБА ОРЛОГО ОЛДОГ ЭХ СУРВАЛЖ БОЛСОН УЧРААС ХҮМҮҮС ТӨРД ОРОХ ГЭЖ УЛАЙРАН ЗҮТГЭДЭГ БОЛСОН. ТЭР ӨГӨӨШ НЬ ЭНЭ.
  • Б 2014-06-02 01:24:20
    Үнэндээ ямар нам гарсан яг адилхан шдэ.