"Зүрхний Улаанбаатар" залуучуудын өдөрлөг болно

09.00 цагт БСШУны сайд Л.Гантөмөр Чонон сүлд киног найруулсан, Оскарын шагналт, Холивудын нэрт найруулагч Жан Жак Анног хүлээн авч уулзана. Энэ үеэр мөн Монголын кино уран бүтээлчид байлцаж харилцан санал солилцоно.

11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж тэргүүтэй Олимпизмыг аврах хөдөлгөөнийхөн мэдээлэл хийнэ.

11.00 цагт Францын алдарт зохиолч В.Гюгогийн романаас сэдэвлэсэн "Шоовдор хүмүүс" хөгжимт жүжгийг Монголд анх удаа ESM /Эрэл/ сургуулийн сурагчид тоглох болсон талаар тус сургуулийн багш, сурагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн Төлөөлөгчийн газар, “Бизнес Контакт” компанитай хамтран энэ сарын 21-23-ны өдрүүдэд Олон улсын “Ворота в Азию 2015” 23 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд "Зүрхний Улаанбаатар" залуучуудын өдөрлөг болно. Энэ үеэр “Street Basketball” буюу  “3 эсрэг 3” тэмцээн зохион байгуулагдана.

12.00 цагт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн "Оюутны эрдмийн чуулган-2015"-ын нэгдсэн чуулган болно. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-20 01:40:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.138
    Мэдэгдсэн Хариулах