Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа
Манай улсад хөдөлмөрийн харилцаа 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Өнөөдөр уламжлалт бус хөдөлмөр зохион байгуулалтын арга, хэлбэр шинээр үүсэн бий болж,олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг хэрэгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх шаардлага тулгарч байна.  Хөдөлмөрийн маргааныг аль болох хохирол багатай хөнгөн шуурхай шийдвэрлэх,хуулиудын уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөрийн хэм хэмжээний дээд болон доод стандартыг хуульчлан тогтоох, нийгмийн түншлэгчдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих зэргээр Хөдөлмөрийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч байгааг Ерөнхий сайд хэллээ.
 
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Эдийн засгийн зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Хуулийн төсөлд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг тусгаж, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ зэрэг эрхийн актуудыг хууль тогтоомжийн бүрэлдэхүүнд хамруулсан байна. Ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг тэнцвэржүүлж, зохицуулах харилцааг оновчтой тодорхойлжээ.
 
Иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гурван талт хэлэлцээр байгуулахаар хуулийн төсөлд тусгасныг Хөдөлмөрийн сайд хэллээ. Тус хуралдааны үеэр Эдийн засгийн зөвлөлийн гишүүд тус хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 505 2015-04-20 05:40:06
    0болье оо шинэ хуулийн төслийг дэмжихгүй байна.
    119.40.97.97
    Мэдэгдсэн Хариулах
  • тэтгэврийн насыг нэмэх нь буруу 2015-04-20 05:34:56
    төр тэтгэврийн сангийн мөнгийг идчихээд одоо тэтгэвэрийн насыг нэмэх нь буруу өчнөөн залуучууд ажлын байргүй байхад зайгаа тавьж өгсөн нь дээр биз дээ
    183.177.98.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэтгэврийн насыг нэмэх болоогүй 2015-04-20 05:08:04
    Арай гэж тэтгэвэртээ гараад эрчүүд дороо нас барж байна. Эмэгтэйчүүд л урт насалж байна. Яасан эргүү толгойлсон хогнууд вэ. Өөрсдөө урт наслах юм байхда
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-19 15:32:25
    нас 55 аас 65 гэж зааж бгаа нь луйвар одоо биднээс олон жил цуглуулсан мөнгөө төр идчихээд 5 жил сунгаж бгаа нь дээрэм гэсэн үг залууст зай тавьж өг НОВШУУД
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • оокоо 2015-04-19 14:36:55
    Энэ хууль шинэчлэх шаардлагатайг зөвшөөрнө. Гэхдээ хуучнаасаа муудах ёсгүй.Хөдөлмөрийн харилцаан дахь тэнцвэргүй талуудын тэнцвэрийг хангахад чиглээсэй.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-04-20 04:09:35
      demjigdeh heregtei
      202.131.238.115
      Мэдэгдсэн Хариулах