Баянхошуу чиглэлийн  маршрутад түр өөрчлөлт орно

Маргаашнаас  эхлэн зургадугаар сарын 09-нийг дуустал Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг хязгаарлаж зам засварын ажил хийхээр болсон.

Тэгвэл энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдийн маршрутад өөрчлөлт оржээ.

Тодруулбал, М:9 “Зүүн салаа-Зурагт” Сансар”, М:15 “Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6-р хороо”, М:25 “Баянхошуу-Ард кино театр”, М:25б “Баянхошуу-Вокзал-БММЗ” чиглэлүүдийг Баянхошууны Хөтөлийн буудлаас үндсэн замаараа явж нэг урсгалаар Зурагтын эцэс хүртэл, Зурагтын эцсээс Далан давхарын урд талын шинэ замаар нэг урсгалаараа явж  Баянхошууны Хөтөлийн буудал хүртэл явахаар түр хугацааны төлөвлөлтийг хийсэн байна.

С.Саранзаяа
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.