Ерөнхийлөгчийн Гадаад бодлого хариуцсан шадар туслахаар Д.Сайнбаяр томилогдлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлого хариуцсан шадар туслахаар Д.Сайнбаярыг томилов. 

Даваабатын Сайнбаяр нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд АНУ-ын ДеВрайн их сургуулийг мэдээллийн технологийн мэргэжлээр төгсч, Де Паулын их сургуульд мэдээллийн системийн удирдлага сэдвээр магистрантурт суралцсан. Түүнчлэн Нью-Йорк дахь Колумбийн их сургууль, Сингапурын Менежментийн Институтэд мэргэжил дээшлүүлжээ.

2005-2008 онд АНУ-ын Кеннеди групп, ФАВ компаниудад системийн шинжээч, программист, 2008-2010 онд Медиа группт Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга, 2010-2015 онд “Моннис” группт дэд ерөнхийлөгч, ерөнхий менежер, тус группын харьяа “Эрчим концерн”, “Моннис Урбан Девелопмент”, ИПТМ компаниудад ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлын алба хашсан. Тэрээр Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш”, НЭПКО хэвлэлийн газрын “Британника” нэвтэрхий толь, “Ажиа гэгээний намтар” зэрэг ном бүтээлүүдийг хамтран орчуулжээ.

Д.Сайнбаяр нь 2013 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилласан юм.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-19 15:40:45
    монос муу бүхний савд зөвлөснөөс монгол төрд юү ч хийгээгүй эрхийн тэнэг бнаааа
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • ө 2015-04-19 11:17:58
    Харваас хулхи царайны гар байна даа. Доор нэг хүн хэлснээр үнэхээр өөрийгөө лаг гэж бодсон улсууд бол улстөргүйгээр явж чадахгүй байна уу?
    103.229.122.28
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-18 12:15:42
    лаг бишээ хуурамч хуулийн зөвлөх өнөрөө хүртэл лаг лаг сургуулийн нэр том том доктор гэнэлэээ юү ч мэдэхгүй монголын хуулийн боолын боол харахаас ярвайсан гөлгө...
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөвлөхөд 2015-04-18 09:11:49
    Улстөрд орохгүй бол турж үхчих гээд байн уу. Лаг боловсрол мэдлэгтэй л юм байна
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах
  • 999999 2015-04-18 08:26:57
    ene bas neg tom ariin haalgar orj irj bgaan bishuu, sain shalgah heregtei, ajillasan baidal ni hangaltgui u shig bn shd,
    112.72.13.84
    Мэдэгдсэн Хариулах
  • BB 2015-04-18 08:14:20
    Reclamnii zaluusaar l yum hiilgeh yum daa.
    112.72.13.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Злчин 2015-04-18 05:52:58
    Амжилт хүсье. Гадаад бологын зөвлөхөд диплоиатын мэдлэг, стартегийн бодлого, анализ хийх чадвар хэрэгтэйдээ. Тусгаар улсын гадаад бодлого зөвлөх аранги хэрэгтэй...
    183.81.169.106
    Мэдэгдсэн Хариулах