Манай тамирчид ой тогтоолтын тэмцээнээс 16 медаль хүртээд байна
Филлиппин улсын Манила хотноо Ой тогтоолтын Олон улсын нээлттэй тэмцээн болж байгаа билээ. Уг тэмцээнд Филиппин, Монгол, Индонез, Солонгос, Энэтхэг улсын 68 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байгаа юм. Энэхүү тэмцээнд оролцож буй манай улсын баг тамирчид одоогийн байдлаар авах боломжит 30 медалийн 16-г нь хүртээд байгаа аж.

Уг тэмцээнд  Монголын Оюун Ухааны Академийн захирал, ой тогтоолтын 2-р түвшний шүүгч Х.Хатанбаатар, дасгалжуулагч багш Б.Баасандорж, Оюуны спортын тамирчин болох Их мастер С.Цогбадрах, оюуны спортын тамирчин Т.Энхжин, Э.Энхмөнх оролцож байгаа билээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.