​Чуулганы хуралдаан эхлээгүй байна
УИХ-ын чуулганы  хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэхээр товлогдсон ч бүтэн цагийн хугацаа өнгөрөөд байхад эхлээгүй байна. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм.
Татварын эрх зүйн орчныг шинэтгэх хүрээнд УИХ-ын гишүүд тодорхой хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж байсан ч УИХ-ын даргын зүгээс “Татварын хуулийг Засгийн газар өргөн мэдүүлж, цогцоор өөрчлөлт хийх ёстой” гэсэн билээ. Иймээс энэ асуудлын хүрээнд Засгийн газар ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр мэдээлэх ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.