Дорнод аймгийн Засаг даргад  М.Бадамсүрэнгийн нэрийг дэвшүүллээ

Дорнод аймгийн ИТХ өнөөдөр болж Аймгийн Засаг даргад нэр дэвшигчээ тодруулжээ. Хуралдааны аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргын орлогч Мягмарсүрэнгийн Бадамсүрэнгийн нэрийг дэвшүүлсэн байна. Ингээд хуралдаанд оролцсон 29 гишүүн 100 хувийн саналаар түүнийг дэмжиж, энэ тухай тогтоолын төслийг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон байна.

М.Бадамсүрэнгийн товч намтар:
Төгссөн сургууль: 2000 онд Монгол Улсын ТИС
Боловсрол, мэргэжил: Нефтийн инженер

Ажилласан байдал:
2001-2003 онд НИК ХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжмийн газарт ШТС-ын эрхлэгч,
2007-2009 онд Магнай трейд ХХК-ний Дорнод аймаг дахь салбарын дарга,
2009 оноос Монгол Ардын Намын хорооны дэд дарга,
2012 оноос Монгол Ардын Намын хорооны дарга.
Сонгуульт ажил: 2008 оноос аймгийн ИТХ –ын төлөөлөгч, тэргүүлэгч

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-18 12:20:20
    нэг кампаний мэдэлд өгөхгүй гэж ал сайд шүүхтэй хамтарч нам дарсан одоо сайханбалаг МАН ын ДАРАМТАНД бгаа тул нүдээ аниад л зурна аргагүй ман ын ДАМАСК болжэээ
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-17 15:11:58
    Хурдан батлаад ажлыг нь хийлгээсэй.Талцаж хэрэлдэж нэгийгээ доош хийсээр байтал хөгжлөөрөө африкаас ч хоцрохоор болж байна шүү
    103.26.193.199
    Мэдэгдсэн Хариулах