​Төгс Улаанбаатарын төлөөх иргэн таны оролцоо чухал
Их бүтээн байгуулалт өрнөсөн 90 жилийн хугацаанд бахдам амжилтыг дагуулсаар өнөөгийн Улаанбаатар хот бий болсон. Ойн баяраа тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн санаачилгаар 26 хоногийн аян амжилттай өрнөж байна.
Аяны хүрээнд Тусгаар тогтнолын ордны талбайд нийслэл хотын цаашдын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар иргэн таны оролцоо төгс Улаанбаатар хотын төлөөх бүх нийтийн санал, санаачлагыг хүлээн авч байна.

Нийслэл хотыг сүндэрлүүлэх 6 удаагийн төлөвлөгөөг гүйцэтгэсэн нийслэлийн МАН цаашдын үйл ажиллагаандаа иргэдийнхээ саналыг тусгаж “ТӨГС УЛААНБААТАР”-ыг бий болгохын төлөө ажиллах юм. Ойн өдрөө угтаж “Хотын хөгжлийн ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал, “Хотын хөгжилд-Залуусын оролцоо” илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 26-нд болох ойн баярын хурлыг нийслэлчүүдтэйгээ  хуралдахаар төлөвлөөд байна.
Төрөлх хотоо төгс хот болгон хөгжүүлэхэд ахмад буурлууд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, хүүхэд  багачууд нийслэлчүүд та бүхний санал, санаачлагыг тусгах юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-17 15:05:27
    Явган хүний замыг маш их сайжруулмаар байнаавАлхах дуртай.Даан ч доромжилмоор замаар байгын түгшүүртэй явж байна.Нэг хөлдээрээ явахаар зам тз _н гармын урд дахь...
    103.26.193.199
    Мэдэгдсэн Хариулах