Леброн Жеймсийн өмсгөл борлуулалтыг тэргүүлжээ

NBA 2014-15 оны улиралд хамгийн ихээр зарагдсан өмсгөлийн жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтыг Кливленд хотдоо эргэн ирсэн Леброн Жеймс дахин тэргүүлсэн бөгөөд зургаадахь улиралдаа түүний өмсгөл хамгийн шилдэг нь болж байна.

2013-14 оны улиралд өмсгөлийнхөө борлуулалтаар тавт бичигдэж байсан Стифен Көрри MVP шиг тоглолтынхоо ачаар Леброны ард хоёрт орж иржээ.  Жагсаалттай танилцана уу :

  1. Леброн Жеймс – Кливленд Кавальерс
  2. Стифен Көрри – Голден Стэйт Уарриорс
  3. Коби Брайнт – Лос Анжелес Лейкерс
  4. Кевин Дурант – Оклахома Сити Тандер
  5. Деррик Рөүс – Чикаго Бүллс
  6. Кайри Өрвинг – Кливленд Кавальерс
  7. Тим Данкан – Сан Антонио Спөрс
  8. Кармело Энтони – Нью Йорк Никс
  9. Двэйн Уэйд – Майами Хит
  10. Блэйк Гриффин – Лос Анжелес Клипперс
  11. Дамиан Лиллард – Портлэнд Трэйл Блэйзерс
  12. Расселл Уэстбрүүк – Оклахома Сити Тандер
  13. Жон Уолл – Вашингтон Визардс
  14. Дирк Новицки – Даллас Маверикс
  15. Крис Пол – Лос Анжелес Клипперс

Жагсаалтыг Леброн Жеймс тэргүүлсэнд гайхах зүйл байсангүй. Лигийн нүүр царай, хамгийн тод од нь болсон түүний хувьд төрөл багтаа эргэн ирж, 23 дугаараа буцаан авсан билээ. Харин Көрригийн хувьд лигийн тод оддын нэг болсон гэдэг нь энэ жагсаалтаас дахин батлагдаж байна. Хэдийгээр гэмтэл бэртлийн улмаас цөөн тоглолтонд оролцсон ч нэр хүндээрээ Коби Брайнт, Кевин Дурант, Кармело Энтони, Деррик Рөүс нар дэлхий даяар олон хөгжөөн дэмжигчтэй гэдгээ дахин нэг удаа батлан харууллаа. Рөүсийн хувьд үүгээрээ Бүллсийг хамгийн их борлуулалт хийсэн баг болгоход чухал нөлөөг үзүүлжээ.

Өглөөний сонин


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958,ти 2015-04-17 04:01:44
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.229
    Мэдэгдсэн Хариулах