“Бамбууш” компани хэрэглэгчдээ хуурч байсныг илрүүлэв
МХЕГ-ын фэйсбүүк хаягаар хаяг шошгын зөрчилтэй буюу "маргааш үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнийг шалгаж өгөх хүсэлтийг нэгэн хэрэглэгчээс ирүүлсний дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ. Худалдан авагч "энэ сарын 10-ны өдөр “Оргил" супермаркетаас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн 2015 оны 4-р сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсан" гэж мэдээлсэн байна.
 
Ингээд шалгалт хийхэд тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн байсан ч шошго дээр 11-нд үйлдвэрлэснээр тэмдэглэсэн байсан аж. Иймээс  хэрэглэгчдээ хуурч мэхэлсэн “Бамбууш” компанид холбогдох хууль дүрмийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ. Харин хэрэглэгчдээ ийнхүү хуурч мэхэлсэн “Бамбууш” компанид зөвхөн торгуулийн арга хэмжээ авч байгаад иргэд гомдолтой байна. Энэ мэт торгох төдийхнөөр өнгөрсөн нь тэдний толгойг илж байгаатай адил хэмээн тэд үзэж байгаа юм. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй тус компанид хатуухан арга хэмжээ авч, дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаар бүх талын арга хэмжээ авах ёстой байсан хэмээн  иргэд бухимдаж байна. 

Ер нь манайд томоохон нэр хүндтэй компаниуд  энэ мэт хаяг шошгын зөрчил гаргадаг нь хэрэглэгчдийн дургүйцлийг ихээр төрүүлдэг. Манай үйлдвэрлэгчид үйлчлүүлэгч, хэрэглэгчдээ хаан мэт өргөмжилдөг цаг хэзээ ирэх юм бол оо. Энэ асуудалд албаныхан онцгой анхаарал хандуулж ажиллахгүй бол бид маргааш, нөгөөдөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өнөөдөр идээд хордож ч мэдэхээр байна.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2015-04-17 12:30:35
    han uul duurgiin Nomind margaashiin suu bsan uym chin .hamgiin gol ni chanar eruul mend chuhal
    103.26.195.224
    Мэдэгдсэн Хариулах
  • tiim 2015-04-17 06:59:41
    Busad kompaniud bas tegeed bna aa
    124.158.107.20
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2015-04-17 06:32:18
    manaihan bas het ih tuilshraad baih um buteegdehuun garaad hereglegchiin gart ortol yamar hugatsaa shaardah bilee uzeh l heregtei shd tegeheer uildverlesen
    68.87.72.230
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-04-17 05:12:52
    Бүх үйлдвэрүүд тэгэж хийдэг байх
    202.70.37.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-04-17 03:38:09
    Syy syyn bbyteegdekhyyn, khiam miam gekh met khurdan muuddag companiud bas ikh ingedeg yum bna lee.
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах