Зөөвч овооны орд дэлхийн анхаарлыг татаж байна
Дорноговь аймгийн Улаан­­­бадрах сумын мал­чид болон тэнд ураны хай­гуулын ажил эрхэлж байгаа “Арева Монгол” ком­панийн хооронд маргаан дэгдэж байсхийгээд л түр, тар хийлцсээр лавтай гурван жил болж байна. Хэргийн учир нь хүссэн, хүсээгүй 20-30 жилийн дараа дэлхий нийтийн эрчим хүчний гол эх үүс­вэр болох нь тодорхой болоод байгаа уран хэмээх агуу хүчит эрдэс бодисыг ашиглаж санхүүгийн асар их баялагтай болохыг зорьж буй Франц эзэд, нөгөө та­­лаас учир нь үл олдох эрс­дэлээр амьжиргааныхаа гол эх үүсвэр болсон хэдэн малаа алдсаар байгаа мал­чид хоёрын шөргөө­цөл­­­дөөнд байгаа юм. Хэ­дийгээр гарч болох аюул, эрсдэлийг одоогоор хэнбугай ч тооцоолж, урьдчилан хэлэх боломжгүй ч хамгийн бодитой үнэн нь Монгол Улс таван жилийн дараагаас Дорнийн говиосоо уран хэмээх энэ ихээхэн үнэтэй ч түүнээсээ хэд дахин аюултай эрдэс бодисыг олборлож эхлэх нь тодорхой болжээ.

Монголд 17 жил ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа Францын “Арева Монгол” ХХК-ийн захирал Тьерри Плэзант саявтархан “Бид дахин таван жил ураны эрэл, хайгуулын ажил гүйцэтгэж одоогоор олж тогтоосон нөөц дээрээ үйлдвэрлэл явуу­лах хэмжээний шинэ нөөц илрүүлсний дараа буюу 2019 оноос газар дор уусган олборлох аргаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвчийн овоо, Дулаануул, Тал хонгорын шар дов зэрэг газраас уран олборлох боломж бүрдэнэ гэж найдаж байгаа” гэснийг Монгол Улсын Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас эхлээд томоохон эрх мэ­дэлтнүүд бүгд хүлээн зөв­шөөрч байгаа юм.

1997 оноос Монголд төвх­­нөсөн “Арева Мон­гол” компани манайд хайгуулын 28 тусгай зөв­шөөрөл эзэмш­дэг бөгөөд Дорно­говийн Сайн­шандын хотгорт 3568 ам км газрыг хамарсан 12, Сүхбаатар аймгийн Дарь­гангад 7448 ам км газар бүхий 16 лиценз эзэмшиж буй. Монгол Улсад өрнөж буй урантай холбоотой ажлыг бүр нарийвчлан задалбал “Арева Монгол”-ын эзэмшдэг “Кожеговь” компани хай­гуулын ажлыг хийж байгаа бол ураныг олборлох, ашиг­­лах асуудлыг “Арева Майнс” компани хариуцаж байгаа.

Тэдний хувьд Канад, Нигер, Казахстан улсын дөрвөн уурхайгаас уран олборлож, шар нунтаг үйлд­вэрлэж, Аргентин, Авст­рали болон манай улсад хайгуул хийж байгаа гэсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн “Арева Монгол” ХХК-д өнөөдрийн байдлаар 130 хүн улирлын чанартай өрөмдлөг хайгуулын ажилд ажиллаж байгаагийн 90 хувь нь монголчууд байгаагаас 55 нь тухайн орон нутгийн иргэд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ураны бат­лагдсан нөөц нь 12 ордод 126.000 тонн байгаа үзүү­лэлтээрээ дэлхийд 13 дугаар байрт жагсаж байгаа. Тэгвэл өнгөрсөн онд дэлхийн хэм­жээнд 63.000 тонн уран олборлож цөмийн эрчим хүч болон бусад зорилгоор ашигласан байдаг.

2014 оны 3 дугаар сарын байдлаар дэлхийн 30 гаруй оронд 440 орчим атомын цахилгаан станц ажиллаж байгаа бол ойрын таван жилд шинээр 90-300 атомын цахилгаан станц баригдах бэлтгэл ажлаа хийж байгаа юм байна. Дэлхийн нийт ураны хэрэглээ 2025 онд 100.000 тоннд хүрэх бол Монгол Улсын ураны таамаг нөөц 1.5 сая тонн байгаа үзүүлэлтээрээ дэлхийд Ка­­закстаны дараа аман хү­зүүдэж байгаа аж.

Монгол Улсын Цөмийн энергийн комисс анх 1986 онд Олон улсын конвенцид нэгдэн орсноос хойш зур­гаан томоохон конвенцид өнөөдрийн байдлаар нэгдээд байгаа юм. Хамгийн сүүлд 2013 онд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөв­лөлөөр батлуулсан Дорно­говь аймгийн Улаанбадрах су­мын Зөөвч Овооны ордын тогтоогдсон нөөц нь 54000 тонн байгаа нь сүүлийн 10 жилд дэлхий дээр олж тогтоосон эдийн засгийн хамгийн их ач холбогдолтой ордын нэг болоод байгаа аж.

2012 оны байдлаар дэл­хий дээрх ураны хамгийн том олборлогч таван улсыг Казакстан улс тэргүүлж 19450 тонн уран олборлосон бол, Канад 9053, Австрали 7334, Нигер 4659 тонн, Намиб 4289 тонныг тус тус олборлож байжээ.

Тэгвэл 2025 онд 100.000 тонн уран хэрэглэх дэлхий дахиныг 10 жил бүрэн хан­гах ураны таамаг нөөц­тэй Монгол Улс энэ их баялгаа эдийн засгийн эр­гэлтэд аль болох хурдан оруулбал Азид бас нэгэн эдийн засгийн гайхамшгийг бүтээх болно гэдэгтэй Мон­гол Улсын Засгийн газар, цааш­лаад Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр болон албаны хүмүүс санал нэгтэй байгаа. Тэгээд ч монголын говийн хөрсөнд булаастай байгаа тэр их баял­гийг дэлхийн хамгийн тэр­гүүний технологи бо­лох газрын гүнд уусган олбор­лох аргаар олборловол цац­раг идэвхт бодисын улс нийгэм, тухайн орон ну­тагт учруулах аюул тун өчүүхэн байх магадлалтай гэж “Арева Монгол” ХХК-ны захирал Тьерри Плэзант батлаад байгаа.

Ийнхүү Монгол Улс таван жилийн дараагаас уран олборлож эхлэх нь тодорхой болжээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baagii 2014-06-03 07:05:06
    zoovch ovoo bol mash ix xor xonool daguulax gazar shu de
  • baagii 2014-06-03 07:04:14
    xaraal idsen terri plezant gene uu ter mal yugaa medej ingej xudal shaadag bn aa.gazar door uusgan olborlox arga bol delxii niited xotsrogdson xamgiin xortoi arga shuu de isr gej nerledeg ene arga ni mash xortoi shu de
  • irgen 2014-06-03 06:31:27
    Bolij uz.Tiim yumand itgeed bgaa yumuu huurtsun malnuud vee Ergdeed ta nariin ur huuhed hordoj mal belchih gazar shoroogui uldene.
  • buhimdal 2014-06-02 21:56:24
    bolij uz. gazar shoroo, eh nutgaa siichuulj guitslee. ard tumenee sonsoochdee deedes nertei malnuudaa.
  • irgen 2014-06-02 20:16:20
    Aliin bolgon altan deer suusan guilgachingaar heluulehev. Shine tekhnik tehnologi ashiglaad baigali orchin hun amitand horgui olborloj ashiglahad buruu yum baihgui. Hamgiin gol ni unen zov procedure-n daguu l uil ajillagaa ni yavagdah yostoi. Manaihan zar
  • a 2014-06-02 05:16:52
    hurdan ashgil
  • RETWTWE 2014-06-02 01:05:56
    SAIN BAINA UDAXGUI MONGOLCHUUD DELXIITEI XOL NIILUULEN ALXAX BOLNO
  • Монгол 2014-06-02 00:48:54
    Vgvi ee vgvi vgvi.mongol gazar shoroo mini bvren bvten baig.