Нэр дэвшсэн шүүгчид өндөр цалин шаардав
Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар нийтдээ найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Vvнээс хамгийн тvрvvнд Казиногийн тухай хуулийн төсөл тvvнтэй холбоотой хуулийн төслөөр санал хураахад гишvvдийн 81,2 хувь дэмжиж анхны хэлэлцvvлэгт бэлтгvvлэхээр холбогдох байнгын хороонд шилжvvлсэн байна. Харин vvний дараа Улсын дээд шvvхийн шvvгчид нэр дэвшигчдийг танилцуулсан ШЕЗ-ийн асуудлыг хэлэлцсэн юм.

Тодруулбал, тус шvvхийн шvvгчид Иргэний хэргийн давж заалдах шатны шvvгч Г.Алтанчимэг, Иргэний хэргийн танхимын тэргvvн П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Нийслэлийн шvvхийн шvvгч Ч.Хосбаяр нарыг санал болгосон юм. Эдгээр хvмvvсийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга Н.Лvндэндорж УИХ-д танилцуулсны дараа шvvгч нартай холбоотой Хууль зvйн байнгын хорооны мэдээллийг УИХ-ын гишvvн Д.Ганбат танилцуулсан юм. Тэрбээр “Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишvvн Ж.Батзандан шvvн таслах ажиллагаанд Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэх, хvний эрхийг хангахад төрийн бусад байгууллагатай нягт хамтарч ажиллах, хуульд заасан шvvхийн шийдвэр, практикт vндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлагчид уламжлах эрхийг хэрэгжvvлэх, УИХ-ын гишvvн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар Улсын дээд шvvхийн шvvгч нь шvvхийн нэр хvндийг өндөрт өргөж, төвийг сахисан, шударга ёсыг дээдэлсэн, аливаа улс төрийн хvчин, бизнесийн байгууллагын нөлөөллөөс ангид, хvний эрхийг дээдэлж ажиллах шаардлагатай, Шvvхийн ерөнхий зөвлөл алдаа дутагдал удаа дараа гаргаж байгаа шvvгчдийн судалгаа хөтөлж, дvн шинжилгээ хийж байх, шvvгчдийн мэдлэг, мэргэжлийг дээшлvvлж, чадваржуулахад анхаарах, УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ Улсын дээд шvvхийн шvvгчдийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар нэр бvхий иргэний нэхэмжлэлээр захиргааны хэргийн шvvхэд Шvvхийн ерөнхий зөвлөл, Шvvхийн мэргэшлийн хороонд тус тус холбогдуулан захиргааны хэрэг vvсгэж, зарим нэр дэвшигчийг гуравдагч этгээдээр татсан байгаа тул асуудлыг шvvхийн эцсийн шийдвэр гартал тvр тvдгэлзvvлэх нь зvйтэй, УИХ-ын гишvvн Х.Тэмvvжин шvvх аливаа бvлэглэлийн захиалгаар ажиллахгvй байх, шvvхийн шийдвэр vндэслэл сайтай, иргэдэд ойлгомжтой, тодорхой байж, эрдэм шинжилгээ болон практикт судлагдахуун болж ашиглагдах, УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцан шvvгчид vйл ажиллагаандаа vнэн ба хууль, хууль дээдлэх ба шударга ёс, хууль дээдлэх ба зvй ёс, хууль дээдлэх ба эрх зvйн соёл, хууль дээдлэх ба хvний эрх чөлөө гэсэн зарчмыг хэрэгжvvлж ажиллах, УИХ-ын гишvvн Д.Ганбат 2012 онд шvvхийн шинэтгэлийн хvрээнд Шvvхийн тухай багц хууль батлагдаж 2013 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улсын дээд шvvхийн шvvгчид нэр дэвшигчдийг анх удаа УИХ-д танилцуулж байна. Иймд Шvvхийн тухай багц хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулсны vндсэн дээр томилогдох гэж байгаа анхны хяналтын шатны шvvхийн шvvгчид маань шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэхдээ Vндсэн хууль, хvний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргаан хянан шийдвэрлэхдээ хэнээс ч хараат бусаар ажиллах зарчмыг баримтлах нь зvйтэй зэрэг саналыг тус тус гаргасан хэмээн УИХ-ын гишvvн Д.Ганбат мэдээлсэн.

УИХ-ын гишvvд Шvvхийн ерөнхий зөвлөлийнхөн болон Дээд шvvхийн шvvгчдэд нэр дэвшигчдээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЦОГ

Сонгон шалгаруулалтад өндөр оноотой их, дээд сургуулийн багш нар байхад доогуур оноотой хvмvvсийг авсан байсан. Шvvгчдийг сонгон шалгаруулж байгаа Шvvхийн ерөнхий зөвлөл нь өөрөө шударга байна уу гэдэг нь чухал. Тиймээс Н.Лvндэндорж­­ийг хэзээ ажлаа хvлээл­­гэж өгөх гэж байна гэж асуух гэсэн юм. Ц.Нямдоржийн хэлсэн vгийг би өмнө нь сонсоогvй л дээ. Та ёс суртахуунтай байгаа юм уу. Согтуугаар жирэмсэн хvн дайрч алчихаад, хэргээ хаалгачихсан байна. Ингэж ажиллаж байхад хэн танд итгэх юм бэ. Харин тvvний энэхvv асуултад ШЕЗ-ийн дарга Н.Лvндэндорж хариулт өгөлгvй зөвхөн хэлэлцэж байгаа асуудалд л хариулт өгнө хэмээв.

УИХ-ЫН ГИШVVН З.БАЯНСЭЛЭНГЭ

Монгол Улсад шvvгчийн нэр хvнд маш их унасан. Та vvнтэй санал нийлж нийлэх vv. Тухайлбал, МАХН-тай холбоотой хэрэг гарахад л Ч.Хосбаяр шvvгчийг томилдог. Би энэ хvнийг захиалгатай хvн гэж vзж байна. Тухайлбал, шvvгчийн сонгон шалгаруулалтын vеэр Ч.Хосбаяр шvvгчтэй холбоотой маргаан vvссэн, одоо ч энэ маргаан шийдэгдээгvй байхад Ерөнхийлөгч энэ хvнийг оруулж ирж байгаа нь захиалгат шvvгч гэдэг ойлголтыг төрvvлж байна гэсэн юм.

Ч.ХОСБАЯР

Эрvvгийн байцаан шийтгэх ажил­­лагаанд хvний эрх хамгаалагдахгvй байгаа тухай хөндөх шиг боллоо. Уг хуулийн vзэл баримтлал байцаан шийтгэх ажил­лагааны голлох баримтлалаа дагаж ажилладаг. Одоо Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байгаа. Энэ хууль батлагдвал шvvг­дэгчийн эрхийг хамгаалах чиглэлд том ахиц гарна. УИХ-ын гишvvн андуурсан шиг байна. Би ямар нэг намын даргын хэргийг шvvх бvрэлдэхvvнд оролцож байгаагvй.

УИХ-ЫН ГИШVVН Г.УЯНГА

Авлигатай холбоотой том том хэргvvдийг шударгаар шийдвэрлэх шалгуур давсан хvмvvс гэж ойлгосон. Шvvгчийн хараат бус байдлыг цалин, мөнгө тогтооно гэж Та бодож байна уу?

Ч.Хосбаяр

Цалин бол шударга ёсны vндсэн шалгуур биш л дээ. Гэхдээ шvvгч хvн ар гэртээ санаа зоволгvй хэрэг маргааныг шийдвэрлэхэд цалин чухал гэж vзэж байна.

П.ЗОЛЗАЯА

Цалин бага бол шударга бус ажилладаг, нэмэхэд шударга ажиллана гэсэн логик шvvгчид байж болохгvй. Шvvгч мэргэжлийнхээс өөр ажил эрхэлж болдоггvй. Нийгмийн бусад харилцаанд орох эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарладаг. Олон улсад ч байдаг энэ жишгээр л бидний цалинг нэмсэн байх аа.

УИХ-ЫН ГИШVVН Д.ТЭРБИШДАГВА

Шvvгчид сард 4-8 сая төгрөгийн цалин авдаг. Нэр дэвшсэн шvvгчид ч цалин өндөр байх хэрэгтэй гэж ярьж байна. Тэгэхээр 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авахад 144 сая төгрөг авах нь. Ийм байж болохгvй гэв.

Н.ЛVНДЭНДОРЖ

Монгол Улсад шvvхийн шинэтгэл хийх болсон нэг гол шалтгаан нь шvvхийн нэр хvнд унасантай холбоотой. Шvvх, банк хоёр олон нийтийн итгэл дээр тулгуурладаг. Шvvгч хэдий шударга шийдвэр гаргасан ч шударга биш шvvх гэж харлуулах ерөнхий хандлага бий болсон. Шvvхийн шинэтгэл өрнөснөөс хойш шvvгчийн нэр хvнд сэргэх шинж илэрснийг судалгаанууд нотолж байна. Шvvхийн ерөнхий зөвлөл хууль хэрэгжvvлдэг л байгууллага. Шvvг­чдийн цалингийн хэмжээг эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдрал ахуйд нь хvрэхvйц байх гэсэн заалттай. Vvнд нийцvvлж цалингийн хэмжээг тогтоосон. Тиймээс шvvгч нарт Монголын төр хангалттай цалин өгч байгаа учраас бид хараат бус ажиллах ёстой гэсэн итгэл байгаа гэж vзэж байна. Тэд энэхvv цалингийн асуудлаар удтал маргалдсан бөгөөд энэ vеэр УИХ-ын дарга З.Энхболд шvvгчийн цалин их бага хэмээн маргаж байхаар байнгын хороонд нээлттэй vлдсэн асуудлаа УИХ-ын гишvvд өөрсдөө хурдан шийдвэрлэ хэмээн сануулсан юм. Уг нь УИХ-ын нэр бvхий гишvvд ШЕЗ-ийн шvvгчдийн цалинг хууль бусаар нэмсэн хэмээн энэхvv асуудлыг УИХ-ын намрын чуулганаар Хууль зvйн байнгын хороогоор хэлэлцэж байсан юм. Дээрх асуудлын дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслvvдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Ерөнхий сайд, Сангийн сайд нар хуралдаанд оролцох боломжгvй байсан учир асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Ингээд Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хvлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
 
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ooeo 2015-05-12 07:46:49
    chadahguiee hahulaaraa amidar
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • sdt 2015-04-18 11:46:44
    shvvgchiin tsalingiin hasaj 1say bolgoochee tegeed shvvgch heregten nariig murduj mushgudug hynaltiin alba baiguul tegeed abigal ugch abaltsaniin med shorond hi...
    112.72.13.61
    Мэдэгдсэн Хариулах
  • баавар 2015-04-17 18:45:22
    Схд дүүрэгт гарсан .Баянгол дүүргийн иргэн болон Схд .-ийн иргэний асуудлыг хан уул дүүргийн шүүхээр шийдвэрлэж болох уу
    112.72.13.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2015-04-17 13:24:28
    shuugch nar tsalin abah shaardlaga baihgui gej bodddog ted hahuuliinhaa mongoor hangalttai amidarch baigaa ter haus unaj baigaa unaagiin haraarai
    94.226.0.185
    Мэдэгдсэн Хариулах
  • buur 2015-04-17 10:35:40
    uhsenii chini shuugch gej hahuuliin ezed uhsenii chini tsalin nemeh ta nar hahuulaaraa amidaraach
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • шүүгч 2015-04-17 09:59:12
    шүүгчдын цалинг 1 сая төгрөгт барьж, хэснэлт хийе. Бусад салбарын хүмүүстэй адилхан л байя. Ер нь бол хүний эрх гээд яривал УИХ буруудах л байх. Дөнгөж шалгал...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe  2015-04-17 08:59:58
    aluurchin Lundendorj bolioroi chi
    150.129.140.219
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-17 06:27:42
    Шүүгч гэдэг хүн ямар их зантай гэж сананаа.Одоо туслахууд нь дагаад намирчихсан.Яана даа монгол хүмүүс.
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-17 05:05:16
    Харин цалин нь ихдээд юу ч хийхээ байсан бус уу.Туслах нэртэй баахан их дээдийн 2 жил төгссөн юмнуудаар дүүргээд өөрсдөө юу ч хийхгүй бараг зүгээр суудаг болсон...
    122.201.19.198
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2015-04-17 02:18:03
    Manai shuuhiin shinchlel gej yu baisan yum.Yamar negen shuuh hural hezeech tsagtaa ehledeggui.Men dandaa yamar neg shaltag zaaj hoishlogddog.Ene chini neg yum ...
    108.255.1.92
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-17 01:47:07
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-17 01:46:54
    4-8 сая төг-ийн цалин нь багадаа юу. Хэргийг аль нэг талд ашигтай шийдээд авдаг хармааны мөнгө гэж бий шүү дээ
    202.179.28.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2015-04-17 01:32:11
    Цөөхөн шүүгч байхад их ачаалалтай байсныг ойлгож байна. Харин одоо 400-500 шүүгчээр нэмэгдэж байгаа бол 4-8 сая төгрөгөөр цалинжуулах нь төсөвт хүндрэлтэй.
    202.179.28.88
    Мэдэгдсэн Хариулах
    • найз 2015-04-17 10:00:14
      харин тиийм. шүүгчийн цалинг хасья.
      202.21.116.2
      Мэдэгдсэн Хариулах