Ногоон цай ба компьютерийн хор
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж.
 
Тиймээс өдөр бүр компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл ногоон цайг тогтмол уух шаардлагатай аж. Ногоон цай нь бие мах бодид шингэсэн цацрагийн хорыг цэвэрлэхээс гадна цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг гэнэ. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, элсэн чихэртэй нь эсрэгээрээ ихэсгэдэг байна. Энэ цай нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай болох нь судалгаагаар тогтоогджээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • T 2016-03-04 08:55:38
    Olon torliin nogoon stai bgaa shvv !!!! Yag ymar ini ve?.thanks
    84.133.167.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-16 10:38:51
    Энэ тэгэхээр ямар ногоон цай нь вэ. Дэлгүүрт байгаа олон янзын ногоон цай бүгд сайн гэсэн үг үү. Мэдэх хүмүүс хэлж туслаач.
    202.131.242.74
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-16 08:40:39
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.120
    Мэдэгдсэн Хариулах