Азийн залуучуудын чуулганд 23 орны шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцоно
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм. Энэ хүрээнд Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн ээлжит 13 дугаар ерөнхий чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулах гэж байгаа талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллээ.

Тэрээр “Монгол Улсын хүн амын 30 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хэд хэдэн томоохон ажил төлөвлөсний нэг нь энэ чуулган юм. Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний 600 зочин, төлөөлөгч оролцох уг чуулган тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд болно” гэлээ. Мөн тэрээр, энэхүү чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой хэмээн тооцож НҮБ, Хүн амын сангаас онцгой анхаарч, ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглэв.

Тус чуулган нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, туршлага солилцох боломж олгох зорилготой. Мөн энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” сэдэвт үндэсний чуулганыг дүгнэлтийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол хүн 2015-04-17 04:34:09
    Энэ муу үхэж байсан тэнэг ардчиллынхан есөн шидийн хурал хийгээд улс орныг үгүйрүүлээд л байх юм. Ноднин ардчилсан орнуудын удирдагчдын уулзалт улсын олон арв
    202.70.36.150
    Мэдэгдсэн Хариулах
  • zaluus 2015-04-16 10:18:41
    zaluuchuudda ajliin amjilt hvsie
    43.245.164.116
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958 2015-04-16 08:43:18
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.120
    Мэдэгдсэн Хариулах