Шинэ төмөр замын төсөл хэзээ гараанаасаа гарах вэ
 
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын хуулийн төслийг татаж авч байгаагаа мэдэгдэв. Уг тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн  бөгөөд хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тогтоолын төсөл юм.  Тогтоолын төслийг татан авахтай зэрэгцэн  олон таамгууд хөврөж эхэллээ. МАН-ын зүгээс Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндсөн учраас тэрбээр хуулийн төслөө татаж авлаа хэмээн хардах хэсэг байв.

Мөн хойд урд хөршүүдтэй хийсэн айлчлалаас шалтгаалан уг тогтоолын төсөлд нэмэлт оруулахаар болсон тухай таамаг байв. Харин Шинэ төмөр замын төслийг Засгийн газраас эргүүлэн татсан асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр  “Тодорхой хэмжээний нэмэлт оруулах шаардлагатай байсан учраас эргүүлэн татахаар болсон. Манай урд хөрш нарийн, хойд хөршийн төмөр замын цариг нь өргөн байдаг. Бид хоёр талын хөршүүдтэй ямар байдлаар төмөр замаа холбох, яаж зохицуулалт хийх вэ гэсэн заалтуудыг шинээр тусгаж өгнө. Түүнээс цариг болон маршрутад ямар нэг өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл, зарим нэг нэмэлт оруулах шаардлагатай байна гэж ойлгож болно” гэсэн юм. Мөн тэрбээр энэ асуудлыг өнгөрөгч долоо хоногийн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон тухай мэдэгдсэн юм.

Олон жил яригдсан өргөн, нарийн царигийн асуудлыг нэг тийш нь шийдсэн гэх уг асуудал экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгох тухай заасан байв. Энэ нь Тавантолгойгоос Сайншанд,  Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод  Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай байх асуудал юм.

Харин Тавантолгойгоос  Гашуун сухайт,  Сайншандаас  Замын-Үүд,  Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр замыг тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн царигаар баригдахаар болсон тухай тогтоолын төсөл юм.

Ийнхүү урт хугацааны маргааны бай болоод байсан уг асуудал өнгөрсөн долоо хоногоос эхлэн гишүүдийн шүүлтүүрээр орох байсан ч хугацаа нь хойшлогдлоо. Уг албаны хүмүүсийн ярьж байгаагаар УИХ-аар дээр байдлаар төмөр зам барих шийдвэр гарчих юм бол эртнээс ажлаа эхлүүлж, эхний төмөр зам хоёр жилийн дотор ашиглалтад оруулах тухай өөдрөг төсөөлөлтэй байгаагаа мэдэгдээд байгаа. Тэгэхээр төрхөө өөрчлөхөөр төрхөмдөө буцсан Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төсөл хэр хурдан хугацаанд хэлэлцэхээс хамааран төмөр зам тавих асуудал яригдах юм.

П.УНДРАМ
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүхээ 2015-01-23 12:08:29
    гэртээ ажил дээрээ фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. энэхүүhttp://TheWeeklyJob.com/?id=328317линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 дол...