
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирлын "Супер лиг" өндөрлөх дөхлөө. Хагас шигшээ тоглолтууд өчигдөр өндөрлөж, финалд “Дорнод Танан Гарьд” баг шалгарлаа. Тэд өнгөрсөн жилийн аварга болох “СБЛ Хасын Хүлэгүүд” багийг 4:2-ийн харьцаагаар ялж аваргын төлөө “Дундговь Аленс Тех Харцага” багтай тоглохоор боллоо. Хоёр багийн цуврал ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн. Гарьдуудын хувьд цуврал зургаан тоглолтын турш багийн тоглолтыг жигд сайн үзүүлж чадсанаар хүчтэй өрсөлдөгчөө буулган авч, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn