“Монгол шуудан” ТӨХК- ийн захирал Ц.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус компанийн ТУЗ-өөс гаргасан.
Харин үүнийг нь ажилчид нь хууль бус хэмээн эсэргүүцэж, Төрийн өмчийн хороонд шаардах бичиг хүргэж, ажил хаялт хүртэл зарлахаа мэдэгдээд байна. Ажилчид “Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ-ын гишүүн болох Д.Дэлгэрмаа, Э.Энхбат нараас хэзээ, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан, хуулийн дагуу гаргасан шийдвэр мөн эсэхийг тодруулахыг хүссэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөөгүй хэмээж байсан.
Тиймээс тус компанийн ажилчид ТУЗ-ийн шийдвэр болон ТӨХ-ны тогтоолыг хууль бус, гарын үсгээр баталгаажаагүй гэж үзэж байгаа тул ТУЗ-ийг энэхүү шийдвэрээ эргэж харахгүй бол өнөөдөр жагсаал зохион байгуулж, бүх нийтийн ажил хаялт зарлана гэж мэдэгдлээ.

Өглөөний сонин