21 ээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Алдар эх” одонгоо гардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав.

“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн П.Буяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Хандцоо, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн М.Каукар, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Ц.Ложидмаа, Хан-Уул дүүргийн хоёрдугаархорооны иргэн Ц.Самбуу нарыг, “Алдарт эх” хоёрдугаар одонгоорБаянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн З.Ариунаа, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ш.Амарзаяа, Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Б.Байгалмаа, Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн М.Болортунгалаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Дуламсүрэн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ш.Нарантуяа нарын эхийг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж алдарт эхийн одон гардуулж хэлсэн үгэндээ
“Өнөөдөр Эх үрсийнхээ баярыг тэмдэглэж байгаа нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ болон Алдарт эхийн одонгоо гардан авч баяр дээр баяр нэмсэн нийт ээжүүддээ баярын мэнд хүргэе!

 Хүн нэмвэл хөгжил нэмнэ. Ээжүүд, эмэгтэйчүүд маань эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байгаа. Улс орны сайн нэрийг бүтэн байлгах хос баганы нэг бол ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхэн билээ.
Удахгүй бид гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байна. Монголын аугаа их түүх, уламжлал, монгол бахархал бол монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн хамтын бүтээл байсаар ирсэн.

Эх хүний хайр эгнэгт ээх наран байдгийн адилаар Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл бол Монгол хүн бүрийн эрхэмсэг нандин эрдэнэ юм. 
Ингээд шагнал гардаж авсан нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл үр хүүхдэд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай” гэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayar 2014-06-01 20:12:40
    Elbegdorj huviasaa ogch baigaa yum uu. Ene durakiiig unsej erhluulehee bolih heregtei. Baih estoi gazar luu n yavuulah tsag bolson yum bish uu Mongolchuudaa.
  • dddd 2014-06-01 12:01:43
    Ингээд л үнсээд л шүлсдээд ихилдэг ш дэ манай монголчууд:)