ЭЕШ-ын  бүртгэл дуусахад тав хоног үлдлээ.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 02 сарын 09–04 сарын 20 хооронд үргэлжлэх бөгөөд дуусахад 5 хоног үлдээд байна. Бүртгүүлж амжаагүй шалгуулагчид энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн бүртгэл дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой. Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой боллоо гэсэн үг юм.

400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтад хамрагдах бөгөөд дахин Монгол хэлбичгийн шалгалтад бүртгүүлэх шаардлагагүй. Харин 04 дүгээр сарын 18-наас 24-ны хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалтад хамрагдана.

04 дүгээр сарын 18-наас  24-ны хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалтад хамрагдана.
ЭЕШ авах хугацаа
Шалгалт авах өдөр Цаг Хичээл
06 сарын 18 10:00 – 11:20 Монгол улсын түүх
13:00 – 14:40 Хими
16:00 – 17:20 Англи хэл
06 сарын 20 08:30 – 09:50 Газар зүй
11:30 – 13:10 Математик
14:30 – 15:50 Биологи
17:10 – 18:20 Монгол хэл
06 сарын 21 08:00 – 09:40 Физик
11:30 – 12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20 – 15:40 Орос хэл
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-15 06:35:24
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.138
    Мэдэгдсэн Хариулах