Хүүхэд бүр гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн  байх болтугай

Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй- хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.

Өнөөдөр Монгол Улс даяар тэмдэглэж буй энэ баяр бол монгол хүүхдүүдийн баяр, монгол гэр бүлийн баяр юм. Хүүхдэд зөв хүмүүжил олгох,  ирээдүйд сайн хүн болон төлөвших эрхэмсэг нандин орчин бол халуун дулаан, элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл юм.

Хүүхдүүд Та бүхэн монгол ёс заншил, түүх намтараа мэддэг, аав ээж, ахмад настнаа хүндэлдэг, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг жинхэнэ Зөв монгол хүн болж төлөвшихийн  тулд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой өсч торних учиртай.

Хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, тэдний төлөвшил хүмүүжил ямар байгаагаар тухайн улс орон, байгууллага, гэр бүлийн хөгжлийн түвшинг тодорхойлж болно.

Тийм болохоор төр засаг, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн хамт олны эрхэм үүрэг нь жаргалант ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл саруул, эрдэм боловсролтой өсч торних, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд  нь туслаж дэмжихэд оршино.

Хүүхдийн  сайн сайхны төлөө дэвшүүлсэн аливаа зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь  хүүхдүүд та нар өөрсдөө гэдгийг онцлон тэмдэглэж байна. Монгол Улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачууд маань тийм байж чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Монголын үрс маш олон болтугай. Хүүхэд бүр нүд нь гэрэлтэй, нүүрэндээ жавхаатай, инээд хөөрөөр бялхаж, гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн  байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ner 2014-06-01 23:56:55
    xuuxded orox surguuli alga. Tany shaxsan xun bolovsrolyn systemiig samarch bna. Texed duff duff chaahaa oli do
  • nergui 2014-06-01 11:18:17
    unudur manai vr ach huuhduudin ireduig yamar bolgochihood iim yum yarij chadaj bna a?
  • Зочин 2014-06-01 11:12:32
    хаана байна тэр аз жаргалтай гэр бүл, Бүгд мөнгөгүй байна шүү дээ. Төрийн албан хаагчдын цалинг 5-р сарын 1-нээс нэмнэ гэсэн яав, Алга байна, Өдрийнхээ хоолыг ч залгуулж чадахгүй байна шүү дээ. Ёстой аз жаргалтай гэр бүрл Алтанхуягийнх танайх, Элбэгдоржи
  • Д.Ганбаатар 2014-06-01 04:59:33
    соц үед цэдэнбал Филатов гуай чармайлтаар хийгдэдэг байсан их ажил орчин үеийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалал сүүлийн 25 жил шоовдор хүүхэд гэр бүл болж онол арга зүйн хувьд үндэсний мэргэжилийн байгууллагатай боловч яг хамгаалал
  • Урнаа 2014-06-01 04:34:51
    Мөнгөгүй гэр бүл яаж аз жаргалаар дүүрэн байх вэ? Чи л аз жаргалаар дүүрэн байгаа байх даа: БОЛТУГАЙ гэнээ хэзээ аа? Сайхан үгэнд хүн цаддаггүй гэсэн Германы ардын үг байдаг юм.