Түймрийг сумын төв рүү оруулалгүй унтраажээ

Энэ хавар хуурайшилт ихтэй байгаагаас үүдэн ой хээрийн түймрийн гаралт их байгаа. Ялангуяа Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар олон удаагийн хээрийн түймэр гарч багагүй хохирол учруулаад байна. Өнгөрсөн сард Дорнод аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг хүртэл гарсан. Тэгвэл өчигдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан хээрийн түймэр сумын төв рүү  дөхөж  нутгийн иргэд болоод онцгой байдлынхныг багагүй сандаргажээ. Харин албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн шөнө түймрийг сумын төв рүү орж ирэхээс урьтаж унтраасан байна. Уг түймрийн улмаас хүн гэмтсэн мэдээлэл байхгүй байгаа ч мал олноороо өртсөн аж. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТАА 2015-04-15 03:49:46
    ОБЕГ-ЫН АМЬГҮЙ АЛБАТ НАР ӨМНӨ НЬ БУЛГАН АЙМАГТ БААХАН АДУУ ШАТААЧИХААД НУУГААД ӨНГӨРСӨН.
    124.158.124.142
    Мэдэгдсэн Хариулах