МХБХ-ны Ээлжит IV Их хурлаар сонгогдсон Гүйцэтгэх Хорооны гишүүдийн II хурал 2015 оны 4-р сарын 13-ны өдөр боллоо. Хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон Гүйцэтгэх Хорооны 8 гишүүн оролцон дараах асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1. Дэлхийн аваргын урьдчилсан шатны хэсгийн тоглолтонд оролцсон Үндэсний шигшээ багийн тайлан, тэмцээн зохион байгуулах комисс /ТЗБК/-ын тайлан, үр дүнг хэлэлцэх;
2. Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд оролцсон Залуучуудын шигшээ багийн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэх;
3. 14, 16 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуудагчийг томилох
4. Гүйцэтгэх хорооны дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг томилох
5. Бусад асуудал
Гүйцэтгэх хорооны хурлаар Үндэсний шигшээ баг болон Залуучуудын шигшээ багтай холбоотой үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг авч хэлэлцэн дүн шинжилгээ хийлээ. Мөн 14 болон 16 насны шигшээ багийн дасгалжуулагчийн томилгоог Гүйцэтгэх хорооны дараагийн хурал хүртэл хойшлуулан, насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Эрдэнэ-Очирыг томиллоо.
Тус хурлаар МХБХ-ны дүрэмд заасны дагуу Гүйцэтгэх хорооны дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг томилсон.
Ерөнхийлөгч А.Ганбаатарын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу МХБХ-ны санхүү болон үйл ажиллагааны тайланг ил тод байрлуулж, шилэн дансны үйл ажиллагаанд шилжжээ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn