"Миами Хит" дөрөв дэх жилдээ бүсийн аварга боллоо
NBA-гийн 2013-2014 оны улирлын Дорнод бүсийн аваргаар "Майами Хит" баг шалгарлаа. "Майами Хит" цувралын зургаа дахь тоглолтод талбай дээрээ "Индиана Пейсерс" багийг 117-92 онооны харьцаагаар хожсоноор, 4:2-оор тэргүүлж, финалд шалгараад байна.

Өчигдрийн тоглолтод "Майами Хит"-чүүд 24-11, 36-21-ээр буюу эхний хагасыг 60-34-ийн харьцаатай дуусгасан бол сүүлийн үеийг (31-24, 26-36) 117-92-ийн харьцаагаар дуусгаснаар ялалт байгууллаа.

Өнгөрсөн жилийн Дорнод бүсийн аваргын төлөө "Майами Хит", "Индиана Пэйсэрс" багууд шалгарахад долоо дахь цувралд "Майами Хит" илүүрхэж, финалд тоглох эрхийг авч байсан. "Майами Хит" аваргын төлөө дөрвөн жил дараалан шалгарч үлдсэн гурав дахь баг боллоо. Өөрөөр хэлбэл дөрвөн жил дараалан Дорнод бүсийн аварга болж байна.

Тэгвэл өнөөдөр "Сан Антонио Спэрс", "Оклахома Сити Тандер" багуудын цувралын зургаа дахь тоглолт болно. Хоёр багийн цувралыг 3:2-ийн харьцаагаар " Сан Антонио Спэрс" тэргүүлж байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.