Улаанбурханы 199 тохиолдол нь лабораторийн шилжилгээгээр баталгаажжээ
Өнгөрсөн гуравдугаар сарын 4-өөс энэ сарын 8-ны байдлаар улаанбурхан өвчний сэжигтэй 859 тохиолдол бүртгэгдсэнээс 199 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан, дэгдэлт үргэлжилж байна. Одоогоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь аймагт бүртгэгдээд байна. Өртөлтийн түвшин 0-11 сартай хүүхдүүдэд хамгийн өндөр, 0-8 сартай хүүхдүүд буюу вакцин тарих  нас хүрээгүй хүүхдүүд 43,4 хувьтай байна.

УГУ вакцин дархлаажуулалтын хөтөлбөрт нэвтэрсэнээс хойш вакцинд хамрагдсан байх насны /9 сараас-6 нас/хүүхдүүдэд  батлагдсан тохиолдлын 17,5 хувь үүн дотор вакцины нэг тунг авсан 11 хүүхэд, 2 тун авсан 1 хүүхэд байна. Батлагдсан тохиолдлын 98 хувьд гүвдрүүт тууралт, 94 хувьд халууралт илэрсэн байна.  

Сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрт тандалт судалгаа, голомтын хавьтагсдын судалгааг хийж, хариу арга хэмжээ  авч мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. 

Улаанбурхан өвчний  дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний  төлөвлөгөөг ЭМС-ын Дэд сайдаар батлуулан, аймаг, орон нутагт хүргүүлэн ажиллаж байна.  Дархлаажуулалтын зөвлөх хороо болон  тарилгатай халдварт өвчнийг устгасныг баталгаажуулах хорооны хурлыг хамтруулан зохион байгуулж,  улаанбурханы өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулжээ. Хурлаар улаанбурханы эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахыг  дэмжсэн.Улаанбурхан өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээнд шаардлагатай дэмжлэг технхикийн туслалцаа  авах хүрээнд  ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн Сантай хамтарсан уулзалтууд хийж, нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай улаанбурханы эсрэг вакцины захиалгыг НҮБ-ийн Хүүхдийн санд хүргүүлээд байна.  

ЭМСЯ-ны вакцин биобэлдмэл худалдан авах үнэлгээний хорооны хуралдаж, тендерт ирүүлсэн материалуудад үнэлгээ  хийлээ.НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчдад улаанбурхан өвчний өвчлөл, хариу арга хэмжээ, эмчилгээ оношилгооны талаар өдөрт 2 ээлжээр сургалт зохион байгуулж , 9 удаагийн сургалтанд 740 гаруй эмч, мэргэжилтэнг хамруулаад байна. Улаанбурхан өвчнөөс сэргийлэх талаарх мэдээллийг олон нийтэд ийнхүү хүргэж байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-14 08:24:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.156
    Мэдэгдсэн Хариулах