Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган эхэлнэ
09:00 цагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган Төрийн ордны их танхимд эхэлнэ.
 
10:00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТанхимийн 404 тоотод болно.
 
11:00 цагт тавдугаар сарын 9-нд ОХУ-ын Улаанталбайд болох ялалтын парадад оролцох баг бүрэлдэхүүний бэлтгэл ажилтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нар танилцана. Арга хэмжээ Батлан хамгаалахын их сургууль дээр болно.
 
11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын "Сэтгэлийн үг" бие даасан тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
 
12:30 цагт Чингэлтэй дүүрэгт барих Хүүхдийн амбулторын шав тавих ёслолын ажиллагаа Хайлаастын хуучин эцэс буюу Чингэлтэй дүүргийн 15р хороонд /72р сургуулийн хажууд/ болно.
 
13:00 цагт Монголын Хүүхдийн Ордны их танхимд хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадал олгох зорилготой "Замын хөдөлгөөний цагаан толгой-2015" тэмцээн болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.