"Хувьсал"-ийн бүсгүйчүүдийн буруутай нь тогтоогдвол Х.Тэргэлд хувь өгнө
“Хувьсал” продакшны уран бүтээлчид “Зүрхээр наадагч” кинондоо яруу найрагч Х.Тэргэлийн ах дүүсийн нэр болон аавынх нь хүүхдүүддээ зориулж бичсэн шүлгийн мөрийг ашиглаж, оюуны өмчид халдсан гэх маргаан өнгөрсөн хугацаанд гарч нэлээдгүй хэрүүл тэмцэл болж байсан.
 
Тэгвэл уг маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэхээр болсон аж. Тодруулбал, өөрсдийнх нь нэрийг кинондоо ашигласан хэмээн зарга хийж байсан яруу найрагч Х.Тэргэл дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд гомдол гаргаж тус продакшны жүжигчин бүсгүйчүүдийг шүүхэд өгсөн аж. Хэрвээ жүжигчин бүсгүйчүүд оюуны өмчид халдсан нь тогтоогдвол нэхэмжлэлийг бүрэн хохиролгүй болгож, киноны ашиг орлогын тодорхой хувийг Х.Тэргэлд гаргаж өгч магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чимгээ  2015-04-14 11:33:08
    зөв , хүний оюуны хөдөлмөрийг зүгээр ашиглана гэж юу байхав дээ манайхан л дураараа болохоос биш гадаадад яг л хууль явна
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах