ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замыг Монголын нутгаар дайруулах асуудлыг хэлэлцжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.Төмөр замын тээврийн салбар дахь гурван талын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээврийг нэмэгдүүлэх асуудлаарх гурван талын анхдугаар зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам санаачлан 2013 оны 12 дугаар сард мөн Улаанбаатар хотноо зохион байгуулж, хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргаж байсан билээ.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулснаараа онцлог бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 05 дугаар сард ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах, мөн 07 дугаар сард ОХУ-ын Уфа-д хийх айлчлалын үеэр зурагдах баримт бичгүүдийг урьдчилан тохирох бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаагаараа чухал ач холбогдолтой боллоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, оросын талаас ОХУ-ын төмөр замын тээврийн салбарын асуудал хариуцсан Тээврийн орлогч сайд А.С.Цыденов, хятадын талаас БНХАУ-ын Улсын төмөр замын газрын орлогч дарга Фу Шуани тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уг уулзалтаар гурван талын хамтарсан тээвэр-логистикийн компанийг үүсгэн байгуулах, төмөр замын тээврийн талаарх гурван талын уулзалтыг байнгын зөвлөлдөх механизм болгох, дамжин өнгөрөх ачааны зорилтот хэмжээг тохирох, ОХУ, БНХАУ-ыг холбосон дамжин өнгөрөх төмөр замын хоёр шинэ коридор байгуулах ажлыг хамтран судалж, үндэслэлийг тогтоох зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Зөвлөлдөх уулзалтын үр дүнд талууд “Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаарх гурван талт зөвлөгөөний Протокол”-д гарын үсэг зурав.
Монгол, Орос, Хятад гурван улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзсан бөгөөд уг уулзалтын үеэр гурван улсын зам, тээврийн дэд сайд нарын түвшний зөвлөгөөн нь гурван талын яриа хэлэлцээний нэг чухал байнгын механизм болон хувирч байгааг онцлон тэмдэглэв.

Төмөр замын тээврийн асуудлаарх гурван талын уулзалтаас гадна Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан Орос, Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалтуудыг тус тус хийж, зам, тээврийн салбарын бусад асуудлаар санал солилцож, талуудтай байгуулсан баримт бичиг, хэлэлцээрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцсэн бөгөөд оросын талтай хийсэн хоёр талын уулзалтын үеэр ОХУ-д зорчих зөвшөөрлийн бичгийн тоог нэмэгдүүлэх асуудлаар тодорхой санал тавьсныг Оросын тал дахин судалж, нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.
Б.Сансартуяа
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХР 2015-04-14 06:48:13
    ҮХЭРТЭЭД, БАЛАЙРААД Л БАЙВАЛ ТОЙРООД ГАРЧИХНА.
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • БИДНИЙ УРИА 2015-04-14 06:16:40
    ярих гоё хийх муухай даа
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-14 04:32:34
    Erguu Elbegdorjid eh ornoo bodoh uhaan hurhuu hediig tsohih bol geed tolgoi ni ovdoj bgaa daa
    103.229.122.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Вахаха 2015-04-14 03:07:11
    Вахаха, 25 жил ярьлаа. Тэгэхэд Казакстан аль хэдийн Хятад, Орос, Европыг холбосон замаа бариад, энэ жил ашиглалтанд оруулж байна.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах