Налайх дүүрэг санхүүжилтийн хэвийн горимд шилжлээ
Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горимыг цуцлах тухай” А/399 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/47 дугаар тогтоолоор дүүргийн 2015 оны төсвийг хэлэлцэн баталсан тул Налайх дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг цуцаллаа.

Налайх дүүрэгт 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарын санхүүгийн дэмжлэгийн дутуу олгогдсон 464 525 400 төгрөгийг нөхөн олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгов. Цаашид дүүргийн төсвийг хуулийн хугацаанд өргөн мэдүүлж, батлуулж ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зкочин 2015-04-29 23:31:28
    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан та худлаа гүтгэж Налайх дүүргийг доромжлох хэрэггүй.Ах дүү нартаа газар өгөөгүй,зарим газруудын нь хураасан гэж өширхөж.
    112.72.13.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ашигтай санал 2015-04-13 14:22:58
    http://referralvibe.com/?reff=23080 танд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • amjilt 2015-04-13 10:50:55
    http://referralvibe.com/?reff=21608
    79.204.132.45
    Мэдэгдсэн Хариулах