Ямар төслийг том төсөлд багтаах тухай тодорхой заалттай болох ёстой
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийж, энэ талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа болон Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ.
 
Бүлгийн хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийсэн байна. Ерөнхий сайд Засгийн газраар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тухайлбал, Засгийн газраас орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулж 1400 орчим түрээсийн байр барихаар ажиллаж байна.
 
Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссоноос гадна бүлгийн хурлаар гишүүд энэ долоо хоног байнгын хороо болгон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар ярилцаж саналаа нэгтгэсэн байна. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Үүний дагуу Төсвийн тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнх хувийг орон нутагт төвлөрүүлэхээр хэлэлцэж байгаа юм.
Одоо мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 70 хувийг Хүний хөгжил санд, таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилдаг бол шинэчилсэн хуулиар Хүний хөгжил санд 65 хувийг, орон нутагт 30 хувийн орлого төлөх юм.Бүлгийн гишүүд уг хуулийн төслийн талаар ярилцаад орон нутаг төвлөрүүлж байгаа хөрөнгийг чухам ямар зүйлд зарцуулах талаар тодорхой заалт оруулах ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Тодруулбал уг хөрөнгийг зарцуулахад тухайн орон нутгийн иргэдийн саналыг авч байх ёстой бөгөөд аливаа улс төрийн, Үндэсний баяр наадмаас бусад баяр, ёслолын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудад зарцуулахыг хориглох юм байна. Зарим иргэдийн зүгээс ашигт малтмалын хөрөнгийг ингэж орон нутагт төвлөрүүлснээр улсын төсөв бүрдүүлэлтэд нөлөөлөх байх гэсэн таамаг байгаа хэдий ч Сангийн яам болон бусад мэргэжилтнүүдийн зүгээс төсвийн орлого бүрдүүлэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байгаа ажээ.

Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт томоохон төслүүд дээрх  орон нутагт орох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх хуулийн заалтад хамаарахгүй юм байна. Тиймээс өнөөдрийн хуралдааны үеэр бүлгийн гишүүд чухам ямар төслүүдийг том төсөл гэдэгт багтаах талаараа хуулинд тодорхой заалтууд оруулах ёстой хэмээн үзжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ашигтай санал 2015-04-13 14:24:17
    http://referralvibe.com/?reff=23080 танд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • ajliin zar 2015-04-13 11:17:01
    http://referralvibe.com/?reff=21608
    79.204.132.45
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-13 06:20:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.161
    Мэдэгдсэн Хариулах