Инфляци 9.3 хувьтай гарчээ
Монгол улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний улирлын байдлаар ямар үзүүлэлттэй гарсан талаар Үндэсний статистикийн газраас мэдээллээ. Уг мэдээллээр улсын хэмжээнд инфляци эхний гурван сард 1.9 хувьд хүрчээ. Харин жилийн дүнгээрээ улсын инфляци 9.3 хувьтай гарч, өмнөх сарынхаас өсөлтгүй гарсан байна. Монголбанк энэ онд инфляцийг найман хувьд барих зорилт дэвшүүлж байгаа бөгөөд оны төгсгөл гэхэд зорилтот төвшинд хүрэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.
 
Мөн Статистикийн хорооны мэдээлнсээр Макро эдийн засгийн үзүүлэлтийн хувьд Монгол улс энэ оны эхний улиралд 108 оронтой худалдаа хийж, экспорт 1077.7 сая ам.долларт хүрсэн бөгөөд импорт 701.7 сая ам.долларт хүрсэн байна.

-Аж ахуй нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.3 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеийнхээс 889.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

-Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 559.6 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеийнхээс 280 тэрбум төгрөгөөр өссөн байна.

-Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 702.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 98.3 тэрбум төгрөгөөр буурчээ.

-Үнэт цаасны арилжаагаар 162 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд 14,1 сая ширхэг үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 143 тэрбум төгрөг буюу 10,7 сая ширхэг үнэт цаасаар нэмэгдсэн байна.

-Татварын нийт орлого 79.8 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеийнхээс 7.9 хувиар нэмэгдсэн байна.

-Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1373 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 86 тэрбум төгрөгөөр өссөн байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-13 06:29:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.161
    Мэдэгдсэн Хариулах